Хүний бие дэх "Зэс"

A- A A+
 Хүний бие дэх

Зэс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Бие дахь коллагены нийлэгжилтийг идэвхижүүлэх нөлөөтэй /арьс, булчин, яс/
  • Бодисыг солилцооны явцад үүсдэг хаягдал бодис буюу чөлөөт радикалуудтай тэмцдэг
  • Төмрийн оролцоотойгоор цус төлжих үйл явцад оролцдог
  • Хоол боловсрүүлах шүүрлийг идэвхижүүлдэг /мөн инсулины үйлчилгээг өдөөдөг/
  • Эм бэлгийн дааврын үүсэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг
  • Дархлаа тогтолцоог идэвхижүүлдэг /зарим нянгийн эсрэг тэсвэртэй байдлыг сайжруулдаг/
  • Янз бүрийн харшил үүсэх, сэдрэхийг саармагжүүлна

Зэсийн хэвийн хэмжээ

  • Хүний бие дэх хэвийн хэмжээ нь 100-200 мг
  • Элэг болон тархинд хамгийн ихээр хуримтлагддаг
  • Үлдсэн хэсэг нь биеийн бүхий л булчин болон араг ясанд тархан байрладаг
  • Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 2-2,5 мг
  • Жирэмсэн, хөхүүл үе 3-3,5 мг

Зэс дутагдлын шинж тэмдэг

  • Төмөр дутагдлын гаралтай цус багадалт
  • Яс амархан хугарч гэмтэх
  • Охидын хувьд сарын тэмдэг оройтох, бэлгийн бойжилт хоцрох, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд үргүйдэл
  • Дархлаа тогтолцоо муудах
  • Арьс амархан үрчлээтэх
  • Биеийн хүчний ачаалал даах байдал буурах
  • Харшил үүсэх, харшлын гаралтай бронхит, багтраа сэдрэх, илрэх
  • Үс бууралтах, өнгөө алдах, ус салаалах, хугарах, унах

Зэс дутагдлын шалтгаан

  • Хоол тэжээлээр хангалттай хэмжээгээр авахгүй байх
  • Удаан хугацаагаар гүйлгэх
  • Хүүхдийг бор хоолонд эрт оруулах, үхрийн сүүгээр угжих
  • Удамшил
  • Цагаан хоолтон
  • Зарим эмийн эмчилгээ /дааврын бэлдмэл, ходоодны эм/
  • Зарим өвчин эмгэгүүд /хоол боловсруулах замын эмгэг, бөөрний дутагдал/