card

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГ

Юнимед интернейшнл эмнэлгийн эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээний тасаг нь 1997 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус эмнэлгийн ууган тасгуудын нэг юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСГИЙН ТУХАЙ

Юнимед интернейшнл эмнэлгийн эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээний тасаг нь 1997 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус эмнэлгийн ууган тасгуудын нэг юм. Манай тасгийн эмч нарын баг үргүйдэл, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн чиглэлээр нарийн мэргэшсэн бөгөөд нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн түргэн шуурхай үзүүлж байна.

БИДНИЙ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

1.Үргүйдлийн оношлогоо, эмчилгээ

  • Үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, хяналт
  • Дааврын шинжилгээ
  • Өндгөвчний нөөц тодорхойлох
  • Үрийн хоолойн тодосгогчтой рентген зураг (Гистеросальпингографи)
  • Өндгөвч сэдээх эмийн эмчилгээ, хяналт

2. Үрэвсэлт өвчний оношлогоо, эмчилгээ

  • Үтрээний наацын шинжилгээ
  • Умайн хүзүүний нян судлалын шинжилгээ (Бактериологи)
  • PCR шинжилгээ (БЗХӨ болон хүний хөхөнцөр вирус илрүүлэх)
  • Үтрээний дуран
  • Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ

3. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ, хяналт

4. Өсвөр үе, охидын тусламж үйлчилгээ

5. Цэвэршилтийн хамшинжийн оношилгоо, эмчилгээ

6. Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, хяналт

  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ
  • Умайн хүзүүний энгийн болон өргөтгөсөн дуран

7. Эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгүүд, мэс ажилбарууд

  • Умайн хоргүй хавдар (миома)-н оношилгоо
  • Өндгөвчний уйланхайт эмгэгүүдийн оношлогоо
  • Умайн хүзүүний эмгэг хэсгийг цахилгаан гогцоогоор өөлөх (LEEP)
  • Гадна бэлэг эрхтэн, умайн хүзүүний үү, ургацаг авах
  • Үтрээний үүдэвчийн буглаа, уйланхай авах
  • Умайн хөндийн ургацаг, хавдар авах 

8. Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ

  • Жирэмсний хяналт
  • Ургийн гаж хөгжлийн эрт илрүүлэг
  • Жирэмсний 20-24 долоо хоногтойд хийгдэх эрхтэн тогтолцооны нарийвчилсан хэт авиан шинжилгээ
  • Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, умайн гадуурх жирэмсний тусламж үйлчилгээ

9. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн тусламж үйлчилгээ

10. Өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасаг

  • ТРИМА: үтрээ, умайн хүзүү, умай дайврын цочмог ба архаг үрэвсэл, давсагны үрэвслийн үед хийгдэх цогц физик эмчилгээ
  • ЭВЕРО: Үтрээний булчин сулрал, хуурайшил, шээс задгайрлын хөнгөн хэлбэрийн үед хийгдэх лазер эмчилгээ
  • ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛЭХ ТАСАГ: Эмэгтэйчүүдийн болон жирэмсний эмгэгийн үед хэвтэж эмчлүүлэх тохь тухтай тасагтай.

Бусад үйл ажиллагаа