card

ЭМЧИЛГЭЭ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.

Энэхүү арга нь  жирэмсэн болоход бүх зүйл хэвийн байгаа боловч байгалиараа жирэмслэж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой юм. Өндгөвчний үйл ажиллагааг дэмжигч болон өндгөн эс гадагшлуулагч эм тариаг хэрэглэсний суурин дээр өндгөн эс гадагшлах цаг хугацааг тааруулан бэлгийн хавьталд орохыг зөвлөдөг ба  жирэмсэн болох магадлалыг 20 % нэмэгдүүлдэг.  

АЛХАМ-1 ЭМЧИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ, ХЯНАЛТАНД ОРНО

АЛХАМ-2 ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх,  ажилбарын явцад гарч болох  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

АЛХАМ-3 ӨНДГӨВЧНИЙ СЭДЭЭЛТ

Эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц өндгөвчний үйл ажиллагааг дэмжих  эм тариа хэрэглэж уутанцар боловсрохыг  дэмжинэ.

АЛХАМ-4 ХЯНАЛТ

Үтрээний хэт авиан шинжилгээгээр  хяналт хийж өндгөвчинд боловсорч буй уутанцарт үнэлгээ өгнө.

АЛХАМ-5 ӨНДГӨН ЭС ГАДАГШЛАХ

Уутанцар  боловсорч гүйцмэгц  өндгөн эс гадагшлалтыг  дэмжигч HCG тариа тарина.

АЛХАМ-6 БЭЛГИЙН ХАРИЛЦАА

Эмчийн заасан хугацаанд бэлгийн харилцаанд орсоноор жирэмсэн болох магадлал 8-10% нэмэгдэнэ.

АЛХАМ-7 ҮР ДҮНГ ХЯНАХ

Бэлгийн харилцаанд орохоор заасан хугацаанаас хойш 14 хоногт сарын тэмдэг үзэгдэхгүй бол  жирэмсэн болсон эсэхийг тодорхойлох шаардлагатай. 

Энэхүү ажилбарын  онцлог нь эмэгтэйн өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж  өндгөн эс гадагшлах хугацааг  тааруулан  үрийн шингэнийг  угааж эр бэлгийн эсүүдийг ялган авч умайн хөндий рүү цацах юм. Энэхүү аргыг ихэнхдээ үрийн шингэнд байгаа эр бэлгийн эсүүдийн тоо цөөн, хөдөлгөөн удаан  зэрэг эмгэгүүдийн үед хэрэглэхээс гадна эр бэлгийн эсийн донор авч байгаа ганц  бие эмэгтэйчүүдэд,  дархлааны гаралтай үргүйдлийн үед хэрэглэдэг. 

АЛХАМ-1 ЭМЧИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ, ХЯНАЛТАНД ОРНО.

АЛХАМ-2 ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх,  ажилбарын явцад гарч болох  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

АЛХАМ-3 ӨНДГӨВЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ

Эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц өндгөвчний үйл ажиллагааг дэмжих эм тариаг хэрэглэж өндгөн эс боловсролтыг дэмжинэ.

АЛХАМ-4 ХЯНАЛТ

Өндгөвчний үйл ажиллагааг үтрээний хэт авиан шинжилгээгээр  боловсорч буй уутанцарт үнэлгээ өгнө.

АЛХАМ-5 ӨНДГӨН ЭС ГАДАГШЛАХ

Уутанцар   боловсорч гүйцмэгц   өндгөн эс гадагшлалтыг  дэмжигч HCG тариа тарьж, ажилбарт орох хугацааг эмч тодорхой зааж өгнө.

АЛХАМ-6 АЖИЛБАРТ ОРОХ ӨДӨР ЭРЭГТЭЙ ҮРИЙН ШИНГЭНЭЭ ӨГНӨ.

Үрийн шингэн өгөхөөс 48-72 цаг (2-3 өдөр)-ийн өмнөөс доорхи шаардлагуудыг хангаж эхлэнэ.

  • Бэлгийн хавьталд орохгүй, өөр ямар нэг байдлаар үрийн шингэн гадагшлуулаагүй байх
  • Архи согтууруулах бүх төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Сауна, халуун устай ваннд суухгүй байх. Шаардлагатай тохиолдолд шүршүүрт орж болно.
  • Хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй, тайван стрессгүй амрах хэрэгтэй.

АЛХАМ-7 ЭР БЭЛГИЙН ЭСҮҮДИЙГ ҮРИЙН ШИНГЭНЭЭС ЯЛГАН АВЧ УГААЖ ЦЭВЭРЛЭН  БЭЛТГЭХ

Эрэгтэйн үрийн шингэнийг лабораторийн орчинд тусгай уусмалаар  угааж  цэвэрлэн эр бэлгийн эсийг ялгаж авна. Энэхүү ажилбар нь 60-90 минут үргэлжилнэ.

АЛХАМ-8 УМАЙН ХӨНДИЙ РҮҮ ЭР БЭЛГИЙН ЭСҮҮДИЙГ ЦАЦАХ АЖИЛБАР

Эр бэлгийн эсүүдийг цацахад бэлтгэсний дараа эмэгтэйг ажилбарын өрөөнд оруулж, үтрээ болон умайн хүзүүг цэвэрлэн бэлтгэж тусгай зориулалтын ариун гуурсыг умайн хөндийд оруулж эр бэлгийн эсүүдийг гуурсаар дамжуулан цацаж өгнө. 

АЛХАМ-9 ҮР ДҮНГ ХЯНАХ

IUI ажилбарын дараа жирэмсэн болох магадлал эмэгтэйн нас, үргүйдлийн шалтгаанаас хамаарч 6-12% байдаг. Дунджаар 35 хүртэл насны эмэгтэйд 10%, 35-40 насны эмэгтэйд 5-10% байдаг бол 40 дээш насны эмэгтэйд 5% жирэмсэн болох магадлалтай гэсэн дэлхийн дундаж статистик тооцоо байдаг. IUI ажилбарт хамрагдсанаас хойшхи 14 хоногт сарын тэмдэг үзэгдэхгүй бол эмчид хандан жирэмсэлсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. /жирэмсний тест нь өндгөн эс хагалах тарианы нөлөөгөөр хуурамч эерэг гарах тохиолдол бий тул жирэмсний даавар буюу Хүний Хорионы Гонадотропин /ХГ/ дааврын шинжилгээг цуснаас өгөх нь илүү найдвартай /

Үр шилжүүлэн суулгах гэдэг нь нэг сарын тэмдэгний мөчлөгний хугацаанд өндгөвчинд олон тооны өндгөн эсүүдийг боловсруулан авч лабораторийн орчинд эр бэлгийн эсүүдтэй нийлүүлэн үр тогтоосны дараа үр тогтсон өндгөн эсийг умайн хөндийд шилжүүлэн суулгахыг хэлэх бөгөөд дараах дэс дараалалтай явагдана. Үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж байгаа эмэгтэйн хоёр талын өндгөвчинд нэгэн зэрэг хэд хэдэн фолликул үүсгэж хөгжүүлэх зорилгоор өндгөвчний үйл ажиллагааг дэмжих  дааврын тариаг тарина,  фолликулууд боловсорч гүйцмэгц үтрээгээр дамжуулан тусгай зүүгээр хатгалт хийж өндгөн эсийг соруулан авч лабораторийн орчинд эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтооход бэлтгэнэ, эрэгтэйн үрийн шингэнээс эр бэлгийн эсийг ялгаж авсны дараа тэдгээрийг лабораторын орчинд хуруу шилэн дотор нийлүүлж үр тогтоолт явуулна, цаашид үр тогтсон өндгөн эсүүдийг үр хөврөлийн инкубаторт  3-5 хоног өсгөвөрлөөд буцаан эмэгтэйн умайн хөндийд шилжүүлэн суулгана. Хэрэв үр хөврөл умайн салстанд бэхлэгдэж, судас олж холбогдон цусан хангамж авч чадвал жирэмслэлт цааш үргэлжлэх болно. Үр хөврөл умайн салстанд бэхлэгдэх /имплантаци/ үйл явц эсийн түвшинд явагддаг тул урьдчилан таамаглах боломжгүй юм. Иймээс үр шилжүүлэн суулгалтаар жирэмсэн болох эсэх нь умайн салстын хүлээн авах чадвар, үр хөврөлийн эсүүдийн чанар зэрэгтэй шууд хамааралтай бөгөөд эмэгтэйн нас залуу байх тусам жирэмсэн болох магадлал өндөр байдаг.

АЛХАМ-1 ЭМЧИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ, ХЯНАЛТАНД ОРНО.

Хосууд жирэмслэхээр төлөвлөж буй сараасаа 1 сарын өмнө эмчид үзүүлж нарийн шинжилгээний төлөвлөгөө гаргаж, шаардлагатай тохиолдолд эмчилгээнд хамрагдаж, бие болон сэтгэл санаагаа бэлтгэнэ.

АЛХАМ-2 ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ

Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь ҮШС хөтөлбөрт хамрагдаж байгаа хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх,  ҮШС ажилбарын явцад гарч болох  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

АЛХАМ-3 ӨНДГӨВЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭДЭЭЛТ

Хосууд үр шилжүүлэн суулгахад бэлэн болсон тухайн сард эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц дааврын шинжилгээ хийж, өндгөвчний үйл ажиллагааг сэдээх тариаг эмчийн нарийн хяналтан дор хэрэглэнэ. 

АЛХАМ-4 ХЯНАЛТ

Үтрээний хэт авиан шинжилгээ болон цусан дахь дааврын шинжилгээгээр эмчийн заасан тодорхой хугацаанд хяналт хийж өндгөвчинд боловсорч буй уутанцарт  үнэлгээ өгч тарианы тунг тохируулдаг.

АЛХАМ-5 ӨНДГӨН ЭС ГАДАГШЛАХ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ

Уутанцар боловсорч гүйцмэгц өндгөн эс гадагшлахыг дэмжигч тариа тарина.

АЛХАМ-6 УУТАНЦАРЫГ ХАТГАН ДОТОРХИ ШИНГЭНИЙГ СОРУУЛАН АВНА.

Тусгай ажилбарын өрөөнд эмэгтэйд өнгөц мэдээгүйжүүлэгт хийсний дараа хэт авиан хяналт дор үтрээгээр дамжуулан уутанцаруудыг хатган доторхи шингэнийг  соруулан авна,  соруулж авсан шингэнийг үр хөврөлийн лабораторид шилжүүлнэ.

АЛХАМ-7 ҮРИЙН ШИНГЭН ӨГӨХ БЭЛТГЭЛ

Үрийн шингэн өгөхөөс 48-72 цаг (2-3 өдөр)-ийн өмнөөс доорхи шаардлагуудыг хангаж эхлэнэ.

  • Бэлгийн хавьталд орохгүй, өөр ямар нэг байдлаар үрийн шингэн гадагшлуулаагүй байх
  • Архи согтууруулах бүх төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Сауна, халуун устай ваннд суухгүй байх. Шаардлагатай тохиолдолд шүршүүрт орж болно.
  • Хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй, тайван стрессгүй амрах хэрэгтэй.

АЛХАМ-8 ЛАБОРАТОРИД ҮР ТОГТООЛТ ЯВУУЛАХ

АЛХАМ-9 ҮР ХӨВРӨЛИЙГ ӨСГӨВӨРЛӨХ, ХЯНАХ  3-5 ХОНОГ

Манай үр хөврөлийн лаборатори нь TIME Lapse буюу 24 цагийн турш тасралтгүй үр хөврөлийн хөгжлийг дүрс бичлэг хийж хянах технологитой. Үр хөврөлийг өсгөвөрлөж буй инкубатороос гаргалгүй эсүүдийн хуваагдал, хөгжилд үнэлгээ өгч, дүрсжүүлэн үйлчлүүлэгчид үр шилжүүлэн суулгах өдөр танилцуулж, шилжүүлэн суулгах эсүүдээ хамтдаа сонгодог. TIME Lapse технологийн тусламжтай үр хөврөлийг инкубаторын гадна орчинд гаргаж үр хөврөлийн орчин солигдож, цочирол өгөхөөс хамгаалж, гарч болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх боломжтой олгодог.

АЛХАМ-10 ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ

Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах өдөр хосууд лабораторын орчинд үр тогтоож өсгөвөрлөсөн үр хөврөлүүдийн эсийн хуваагдал, хөгжилийг харуулсан дүрс бичлэгийг үзэж сонгосон эсүүдийг умайн хөндий руу шилжүүлнэ. 1 циклд 2 үр хөврөлийн эсийг шилжүүлэн суулгадаг бөгөөд энэ нь жирэмсэн болох магадлалыг 2 дахин нэмэгдүүлэхээс гадна ихэр урагтай жирэмсэн болох боломж олгодог.

АЛХАМ-11 ҮР ДҮНГ ХЯНАХ

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 14 хоногийн дараа зөвхөн жирэмсэн эмэгтэйн цусанд тодорхойлогдох хүний хорионы гонадотропины (ХГ-HCG) хэмжээг тодорхойлж биологийн хувьд жирэмсэн болсон эсэхийг тодорхойлно. Энэ хугацаанаас урьтаж өөр аргаар жирэмслэлт тодорхойлох тест хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд ихэнхи тохиолдолд сөрөг эсвэл сул эерэг гардаг тул та тэвчээртэй хүлээнэ үү!  Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгасанаас хойш 18 дахь хоногоос эхлэн умайн хөндийд ургийн цэврүү харагдаж эхлэх бөгөөд 21 хоногийн дараа ургийн зүрхний цохилт хэт авиан шинжилгээгээр тодорхойлогдоно.

Ингээд 9 сарын дараа танай гэр бүлд аз жаргал ирэх болно.

Эр бэлгийн эс, төмсөгний эд, эмэгтэйн өндгөн эс зэргийг хасах 196 хэмийн шингэн азотод хөлдөөн удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хэвээр хадгалах технологийг дэлхий нийтээр “Үрийн банк” гэж нэрлэдэг. Эр бэлгийн эс, өндгөн эсийг хөлдөөж хадгалах технологи 1960-аад онд анх нэвтэрсэн бөгөөд одоогоор хавдрын эсрэг хими болон туяа эмчилгээний өмнө, вазоэктоми эсвэл үргүйдлийн мэс заслын эмчилгээний өмнө, нөхөн үржихүйн туслах технологи ашиглахаас өмнө ирээдүйд ашиглах зорилгоор өндгөн эс, эр бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөх гэх мэт олон зорилгоор хэрэглэгдэж байна.

ҮРИЙН ШИНГЭН БОЛОН ӨНДГӨН ЭС ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ ЗААЛТ:

  • Нөхөн үржихүйн туслах технологи (үр шилжүүлэн суулгах) ашиглах зорилгоор
  • Хавдрын үеийн туяа эмчилгээ, хими эмчилгээ хийлгэхээс өмнө
  • Чихрийн шижин болон аутоиммун өвчтэй тохиолдолд
  • Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр ирээдүйд ашиглах зорилгоор
  • Өндгөвч болон төмсөгний хагалгаанд орохын өмнө

Хүсвэл эрэгтэй, эмэгтэй хэн ч эр бэлгийн эс болон өндгөн эсээ зориулалтын банкинд хадгалуулах боломжтой. Гэр бүл хүүхэдтэй болох үндэс суурь нь эр, эм бэлгийн эс. Хүн мөнхийн залуу явахгүй бөгөөд хөгширч хэзээ нэгэн цагт өвчин тусаж, осол аваарт ч орж мэднэ. Үүнийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй билээ. Орос улсад 57 настай хүний ганц хүү 34-тэйдээ ослоор нас барсан гэнэ. Энэ айл удам залгах үр хүүхэдгүй болжээ. Азаар, хүү нь банкинд үрээ хадгалуулсан байж. Түүнийг нь донор эхэд суулгаж, хүүхэдтэй болсон тохиолдол гарсан байна.

ХӨЛДӨӨН ХАДГАЛАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь үр шилжүүлэн суулгах эмчилгээнээс илүү гарсан үр хөврөл, өндгөн эс, эр бэлгийн эс эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеэр үр хөврөлийг шууд умайд шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдол лабораторийн нөхцөлд орчин үеийн тусгай зориулалтын төхөөрөмжинд хөлдөөн хадгалах боломжтой бөгөөд дараа жирэмслэхийг хүссэн үедээ ашиглах боломжтой юм. Хөлдөөсөн эмбрион суулгаснаар жирэмслэхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй бөгөөд энэхүү ажилбарын тусламжтайгаар хорвоод мэндэлсэн хүүхэд нь ердийн хүүхдийн адил эрүүл төрдөг.

ЯАЖ ХИЙДЭГ ВЭ?

Хөлдөөж хадгалсан үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах  тохиолдолд умайн салстыг ургуулах зорилгоор  эм хэрэглэж болох юм эсвэл огт эм тариа хэрэглэхгүйгээр эмэгтэйн мөчлөгийг тооцоолсоны үндсэн дээр  тохиромжтой үед үр хөврөлийг гэсгээн  умайн  хөндийд шилжүүлэн суулгаж болно.   Энэхүү аргын үед даавар тарьж өндгөвчний үйл ажиллагааг дэмжих шаардлагагүй бөгөөд зардал бага гардаг.  Ингэснээр нэг удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээний  дараа дахин бүх процесст эхнээс нь хамрагдахгүйгээр  үр шилжүүлэн суулгах ажилбарт давтан хамрагдах боломжтой гэсэн үг юм.

ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?

Үр хөврөл, өндгөн эс, эр бэлгийн эсийг зөвхөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед илүү гарсныг нь хадгалуулахаас гадна одоогоор жирэмслэх зорилгогүй байгаа ч хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор урьдчилан хадгалуулж ч болдог. Хөлдөөн хадгалуулах хугацааг нь дахин сунгуулах боломжтой.

ХЭРЭВ ТА ХӨЛДӨӨН ХАДГАЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ?

Ажилбар хийгдэхийн өмнө үйлчлүүлэгчид дараах нөхцлийг зөвшөөрсөн байна.

  • Хэрэв та өөрийн өндгөн эс хамтрагчийнхаа эр бэлгийн эсийг ашиглаж байгаа бол хоёул бичгээр зөвшөөрөл өгсөн байна.
  • Хэрэв та донор эр бэлгийн эс эсвэл өндгөн эсийн донор авч байгаа бол хүсэлт гаргасан эцэг, эх болон донор бичгээр зөвшөөрсөн байна.
  • Үр хөврөлийг хөлдөөхийн өмнө өндгөн эс болон эр бэлгийн эсээ өгч байгаа үйлчлүүлэгчдээс халдварт өвчин тухайлбал HIV, гепатит В, С вирус зэрэг шаардлагатай шинжилгээнд хамруулна.
  • Эмчилгээний хугацаанд үр шилжүүлэн суулгаад үлдсэн үр хөврөлийг шингэн азот бүхий танканд хөлдөөж хадгална. Криопротактант гэж нэрлэгдэх нэмэлт шингэн үр хөврөлийг хөлдөөж хадгалах үед хамгаалж байдаг.
  • Хөлдөөж гэсгээсний дараа бүх үр хөврөл амьдрах чадвартай байдаггүй бөгөөд шилжүүлэн суулгах үр хөврөлөөс илүү тооны үр хөврөлийг гэсгээхийг санал болгож болох юм.

ҮР ХӨВРӨЛИЙГ ЯМАР ХУГАЦААНД ХАДГАЛАХ ВЭ?

Хөлдөөсөн үр хөврөлийг хамгийн ихдээ дунджаар 10 жил хадгална. Энэ  хугацаа эмэгтэй түүний хамтрагч, донорын эмчилгээ болон биеийн нөхцөл байдлаас хамаарч уртасч болно. Хэрэв үр хөврөл донорын өндгөн эс эсвэл эр бэлгийн эсийнх байвал донороос үр хөврөлийг хадгалах хугацааг сунгах зөвшөөрөл бичгээр авах ёстой.

ҮТРЭЭ ЧАНГАЛАХ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Үтрээ чангалах CO2 лазер нь ямар нэг өвдөлтгүй мэс заслын бус аргаар үтрээний булчин чангалах, үтрээний салстад коллагений хэмжээг нэмэгдүүлэх, үтрээний булчинг бэхжүүлэх үйлдэлтэй эмчилгээ юм.

ҮТРЭЭНИЙ БУЛЧИН ЯАГААД СУЛАРДАГ ВЭ?

Эмэгтй хүний үтрээ арьстай нэгэн адилаар эластин, коллагенаар баялаг өнгөц давхаргатай байдаг. Нас ахихын хэрээр эдгээр уургуудын хэмжээ багасахад арьс хөгширч үрчлээтэн сулардаг шиг үтрээ ч мөн адил уян зөөлөн шинж чанараа алдаж, булчин нь суларч эхэлдэг. Улмаар шээс задгайрах, бэлгийн дур хүсэл, таашаал буурах, тааламжгүй мэдрэмж төрөх, үтрээ хуурайшиж загатнах шинжүүд илэрдэг.

ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭНД ЯМАР ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМРАГДАХ ВЭ?

  • Хөнгөн хэлбэрийн шээс задгайралтай /хүнд юм өргөх, ханиах, найтаах зэрэгт өөрийн мэдэлгүй шээс дусагнадаг /
  • Бэлгийн харьцааны үеийн мэдрэмж сулрах
  • 2 –с дээш удаа төрөх замаар төрсөн эмэгтэйчүүд
  • Цэвэршилтийн насанд үтрээ хуурайшдаг, загатнадаг эмэгтэйчүүд

ЭМЧИЛГЭЭНД ОРОХОД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийлгэсэн байх /мазок, эхо зэрэг шаардагдах шинжилгээ өгнө./
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд өгсөн умайн хүзүүний эсийн шинжилгээ /PAP test/-д ямар нэг өөрчлөлт гараагүй байх
  • Төрснөөс хойш хамгийн багадаа 4 долоо хоногийн дараа хийлгэнэ.
  • Эмчилгээний дараа 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй

ҮТРЭЭ ЧАНГАЛАХ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ

  • Үтрээний булчинг чангалж бариу болгоно
  • Бэлгийн таашаал нэмэгдүүлнэ
  • Эмчилгээ хийлгэсний дараа та жирэмсэн болж төрөх замаар төрөхөд аюулгүй
  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа богино
  • Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч хийнэ
  • Умайд ерөндөгтэй болон, умай авах, үтрээний пластик мэс засал хийлгэж байсан эмэгтэйчүүд орж болно
  • Эмэгтэйчүүдийн бусад эмгэг тухайлбал хөнгөн хэлбэрийн шээс задгайрах үед 94% эмчилгээний үр дүнтэй.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД:

1. Эмчилгээ хийгдсэний дараа төрөхөд ямар нэгэн хүндрэл байдаг уу?

Эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэлж өөрөөрөө төрөхөд ямар ч сөрөг нөлөө байхгүй.

2. Эмчилгээний дараа ямар нэг гам, дэглэм барих уу?

Эмчилгээний дараа 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй

3.  Хүний биед хор нөлөө нь хэр байдаг вэ?

Уг эмчилгээнд хэрэглэж байгаа CO2 лазер нь ямар нэгэн сөрөг гаж нөлөөгүй

4. Хэдэн удаа лазер орж байж үр дүнтэй болдог вэ?

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байж тодорхойлогдоно. Хөнгөн үед 1 удаа ороход хангалттай байдаг бөгөөд булчин хэт суларсан, шээс задгайралтай тохиолдолд 2-3 удаа орох заалттай.

5. Лазерт ороход хэр хугацаа шаардлагатай вэ?

Эмчилгээ 30-60 минут үргэлжлэх ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Урьдчилан эмэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ.

Эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэдэг бага эрчимтэй лазер нь биеийн бусад хэсгүүдэд сөргөөр нөлөөлөхгүйгээр эсийн түвшинд хүрч дараах үйлчилгээг үзүүлдэг.

  • Үрэвслийн эсрэг
  • Хаван бууруулах
  • Бодисын солилцоо сайжруулах
  • Шархны эдгэрэлтийг түргэсгэх
  • Дархлааны системийг идэвхижүүлэх
  • Антибиотикт мэдрэг байдлыг нэмэгдүүлэх

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФИЗИК ЭМЧИЛГЭЭНД ДАРААХ ТОХИОЛДОЛД ОРНО.

  • Доошоо өнгөтэй үнэртэй ялгадас гарах
  • Хэвлийн доогуур хүчтэй биш ч шалтгаан тодорхойгүй өвдөх
  • Умайн салст болон булчинт давхрагын архаг үрэвсэл, түүнээс хамаарсан үргүйдэл (үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох)
  • Умайг жирэмслэлтэнд бэлдэх
  • Үр хөндөлтийн дараа үргүйдлээс урьдчилан сэргийлэх
  • Мэс заслаар үрийн хоолойн наалдац салгасны дараа
  • Бэлгийн замын халдварт өвчний эмчилгээний дараа
  • Ойр ойрхон шээс хүрэх, шээс хурц үнэртэй өтгөн гарах
  • Өмнө нь олон удаа циститээр өвдөж байсан ба түүний сэдэрлээс урьдчилан сэргийлэх

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮРЭВСЭЛТ ӨВЧИН ЯАГААД СЭДЭРЧ ДАХИДАГ ВЭ?

Манай оронд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд тэр дундаа үтрээ, умайн архаг хэлбэрүүд олон тохиолдож хүйтэн сэрүүний улиралд дахин дахин сэдрэх, эмийн эмчилгээний үр дүнд муу байх тохиолдол элбэг. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин  дахих сэдрэл өгөх нь дараах хүчин зүйлүүдтэй холбоотой.

  • Өвчний цочмог үед буруу эсвэл дутуу эмчилгээ хийх
  • Үтрээг байнга угаах /хэт их угаах, саван хэрэглэх нь  үтрээг хамгаалах үүрэгтэй ашигтай бактерийг цөөрүүлж халдварт өртөмхий болгодог/
  • Антибиотикийн замбараагүй хэрэглээ
  • Биеийн дархлаа сул байх
  • Удаан хугацаанд ерөндөгтэй явах
  • Бэлгийн олон хамтрагчтай байх
  • Бусад олон гадаад хүчин зүйлсийн нөлөө, уур амьсгалын онцлог гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлнө.

ДУЛААН ЭМЧИЛГЭЭ:

Бэлгийн замын халдварт өвчин болон эмэгтэйчүүдийн бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн үед гэмтсэн салтсыг нөхөн сэргээх зорилгоор хийдэг.Энэхүү төхөөрөмж нь  шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний эдэд 5мм-с дээш гүнд нэвтрэн, 38-45 хэм хүртэл халж үйлчилгээ үзүүлнэ. Эмчилгээ нь өвчтөнд халуун бүлээн оргих таатай мэдрэмж төрүүлэх ба хорсох өвдөх зовиур өгөхгүй.

Цистит, шээсний сүвийн үрэвслийн үед соронзон эмчилгээтэй хавсран хэрэглэхэд үрэвсэл архагших, дахин сэдрэхээс 93-35% сэргийлж чадна.

ДИНАМИК СОРОНЗОН ОРОН нь дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Бие махбодын гэмтсэн хэсэгт эмийн бодис хуримтлуулах
  • Эмэнд мэдрэг байдлыг нэмэгдүүлэх
  • Өвчин намдаах
  • Бага аарцгийн цусан хангамжийг сайжруулах нөлөөтэй.

ХЭРЭГЛЭЭ:

  • Умайн салст болон булчинт давхаргын архаг үрэвсэл, түүнээс хамааралтай үргүйдэл
  • Үр хөндөлтийн дараа үргүйдлээс урьдчилан сэргийлэх
  • Үр дамжуулах хоолой, өндгөвчний архаг үрэвсэл
  • Умайн гадуурх жирэмслэлтийн дара дахин умайн гаднах жирэмсэн болохоос сэргийлэх
  • Мэс заслаар үрийн хоолойн наалдац салгасны дараа
  • Цистит
  • Умайн хүзүү, үтрээний үрэвсэл зэрэгт хэрэглэх нь тохиромжтой.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ВАКУМАСПИРАЦИ ЭМЧИЛГЭЭ:

Уг эмчилгээний тусламжтайгаар жирийн үед шинжилгээ авах боломжгүй умайн хүзүүний сувгийн гүн хэсгээс шинжилгээний материал авах, эмийн бодисоор угаах, аарцагны цусан хангамжыгсайжруулах, эдийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

БИОЛОГИЙН ИДЭВХИТ ЦЭГҮҮДЭД НӨЛӨӨЛӨХ ЦАХИЛГААН ӨДӨӨЛТ ЭМЧИЛГЭЭ:

Үйлчлүүлэгчид өвдөлт үүсгэхгүй, эмчилгээний явцад бага зэрэг ирвэгнэх мэдрэмж төрүүлдэг. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт өвчнүүд, бөөр шээсний замын үрэвсэл, түрүү булчирхайн эмгэгүүд, бэлгийн суларлын үед цахилгаан зүү эмчилгээ хийнэ. Дээрхи бүх эмчилгээг манай төвийн эмэгтэйчүүдийн тасаг хийж байна.

Эмчилгээнд орохын өмнө урьдчилан эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн холбогдох шинижлгээ эмчилгээг хийлгэсэн байна. /мазок, эхо, умайн хүзүүний эсийн шинжилгээ г.м /

Бусад үйл ажиллагаа