card

ОНОШИЛГОО

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.

УМАЙН ГУУРСАН ХООЛОЙН ТОДОСГОГЧ БОДИСТОЙ РЕНТГЕН ЗУРАГ БУЮУ HYSTEROSALPINGOGRAM (HSG) ГЭЖ ЮУ ВЭ?

Умайн болон умайн гуурсан хоолойн хэлбэр, битүүрлийг шинжлэх зорилгоор умайн хөндий рүү тодосгогч шингэн бодисыг бага зэргийн даралттай шахаж рентген аппаратаар зураг авахыг хэлнэ. Шинжилгээнд сарын тэмдэг ирж дуусаад 2-3 хонгийн дотор орох ба ойролцоогоор 5 минут үргэлжилдэг бөгөөд эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, рентген эмч нар хамтарч оролцоно.

Уг шинжилгээг эхо хяналтан дор буюу эмэгтэйн биед рентген туяа нэвтрүүлэхгүй хийх боломжтой боловч эхогоор гарах мэдээлэл бага, зургийн чанар муу байдаг тул хэрэглэх нь ховор юм.


УГХЗУРАГ АВАХ ЗААЛТ

1. Умайн хөндийн бүтцийн өөрчлөлтүүд болон төрөлхийн гажиг байгаа эсэхийг тодорхойлох

2. Анхдагч болон хоёрдогч үргүйдлийн үед умайн гуурсан хоолойд битүүрэл, саад байгаа эсэхийг тодруулах


УГХЗУРАГ АВАХ ЭСРЭГ ЗААЛТ

  1. Үтрээний үрэвсэл
  2. Умай, өндгөвчийн үрэвсэл
  3. Рентген тодосгогч бодисын харшил
  4. Сарын тэмдэг бүрэн дуусаагүй байх
  5. Сарын тэмдэг дуусаад 2-3 хоног өнгөрсөн тохиолдолд

ШИНЖИЛГЭЭНИЙ БЭЛТГЭЛ

  1. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдаж өгсөх замын халдвар үүсэх эрсдэлээс сэргийлж үтрээний арчдас(мазок)-ын шинжилгээ хийлгэж шаардлагатай тохиолдолд тохирох эмчилгээг хийлгэх
  2. Рентген тодосгогч бодист харшилтай эсэхийг сорил хийлгэж тодруулах
  3. Өтгөн хатаж гэдэс дүүрдэг зовиуртай бол урьдчилан цэвэрлэх клизм тавих
  4. Шинжилгээ хийх үед бага зэргийн өвдөлт, эвгүй мэдрэмж төрөх тул өвчин намдаах лаа, эм урьдчилан хэрэглэж болно.
  5. Сарын тэмдэг ирж дуусаад 2-3 хоногт шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Шинжилгээнд хамрагдсаны дараа эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмэгтэйд зовиургүй бол гэртээ харьж болно. Зарим тохиолдолд цөөн хоног бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөдөг.

ӨНДГӨВЧНИЙ НӨӨЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Эмэгтэй хүн эхээс төрөхдөө л өндгөвчиндөө тодорхой тооны өндгөн эстэй төрөх бөгөөд өндгөвчинд байх эдгээр эсүүд  байнга тоо нь хорогдож байдаг бөгөөд дуусаад цэвэршдэг. Анх төрөх үед нярай охины өндгөвчинд 1-2 сая өндгөн  эс байх бөгөөд энэ тоо цаашид буурсаар биений юм ирж эхлэх үед 300-400 мянга болон цөөрсөн байдаг. Цаашид ч энэ тоо буурсаар байх бөгөөд 35 наснаас хойш өндгөн эс маш хурдацтай багасна.

Өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд хангалттай хариу урвал үзүүлж чадах өндгөвчний чадамж өндгөвчний нөөц гэнэ. Өөрөөр хэлбэл өндгөвчний үйл ажиллагааг сэдээхэд үр тогтох чадвар бүхий өндгөн эс   агуулсан уутанцар (фолликул)-ыг үүсгэн  хөгжүүлж хариу үзүүлж чадах өндгөвчний  чадамжийг  өндгөвчний нөөц гэж хэлнэ.  Сарын тэмдэг үзэгдэж эхэлсэнээс хойш сар бүр   өндгөвчнөөс  өндгөн эс ялгарах процесс явагдаж эхлэх  бөгөөд  15 наснаас эхлэн  үр тогтох чадамжтай  бүрэн боловсорч гүйцсэн  өндгөн эс ялгарч  эхэлдэг.  35 наснаас хойш өндгөвчний нөөц эрчимтэй буурч, өндгөн эсийн чанар багасдаг тул үүнийг дагаад жирэмсэн болох магадлал ч буурдаг байна. Хэрэв эмэгтэйн биед цэвэршилт явагдаж эхэлсэн бол  өндгөвч хантингаршиж өндгөн эс ялгаруулах чадвараа мөн алдаж эхлэнэ. Гэхдээ хувь хүн бүрийн бие организм харилцан адилгүй өөр байдаг тул жирэмслэхээр төлөвлөж буй 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчний нөөц тодорхойлох шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг.


ӨНДГӨВЧНИЙ НӨӨЦ БАГАСАХ  ХЭД ХЭДЭН ШАЛТГААН БАЙДАГ ҮҮНД

  • Нас
  • Гадаад шалтгаан
  • Генетикийн хүчин зүйлс
  • Дархлааны /аутоиммуни/ эмгэгүүд
  • Таргалалт
  • Шалтгаан тодорхойгүй буюу идиопатик
  • Өндгөн эсийн хромосомын эмгэг  гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байна.

ӨНДГӨВЧНИЙ НӨӨЦИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ? ХЭН ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эмэгтэйн нас бол өндгөвчний үйл ажиллагаа, фолликулуудын тоо хурдацтай буурах гол хүчин зүйл болдог учраас 35-с дээш насны эмэгтэйчүүдэд үргүйдлийг эмчлэхээс өмнө өндгөвчний нөөцийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.  Үүнд: Дааврын шинжилгээ /АМД, ФСД, Эстрадиол/ болон үтрээний эхо шинжилгээний тусламжтайгаар өндгөн эсийн нөөцийг тодорхойлж болно.


ӨНДГӨВЧНИЙ НӨӨЦИЙГ ҮНЭЛЭХ ЗААЛТ

  • 35-аас дээш насны эмэгтэй
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
  • Гэр бүлд эрт цэвэршдэг өгүүлэмжтэй
  • Өндгөвчинд мэс засал хийлгэсэн
  • Тамхи татдаг

ӨНДГӨН ЭСИЙН НӨӨЦ БУЮУ  АНТИМЮЛЛЕР ГОРМОН (AMH)

АМН 0.5-с бага байх нь өндгөвчний нөөц бага байгааг илтгэх ба энэхүү шинжилгээний мэдрэг чанар 85%, өвөрмөц чанар 82% байдаг байна.


ФОЛЛИКУЛ СЭДЭЭГЧ ДААВАР БУЮУ FOLLICUL STIMULATION HORMONE / FSH/

FSH дааврын хэмжээ хэвийн байх нь  өндгөвчинд уутанцар(фолликул)  үүсч хөгжих явц хэвийн явагдаж байгааг илтгэдэг бол  уг дааврын хэмжээ ихсэх нь өндгөвчний үйл ажиллагаа муу байгааг илтгэнэ. Өнчин тархинаас ялгардаг FSH даавар нь өндгөвчинд  өндгөн эс агуулсан уутанцар үүсч хөгжихийг  дэмжих үүрэгтэй.

ҮТРЭЭНИЙ ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ

Өндгөвчний эзэлхүүнийг үтрээний хэт авиагаар шинжилнэ./ Урт*Өргөн*Зузаан=өндгөвчний эзэлхүүн/

Өндгөвчний фолликулын тоо, хэмжээг тодорхойлж, фолликул хэрхэн томорч боловсорч байгааг хянах боломжтой бөгөөд эхо шинжилгээний хяналтан дор кломифен цитратын сорил тавьж болно. Улмаар өндгөн эс боловсорч буй эсэхийг хянах боломжтой ба сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш 2-3 дахь өдөр болон 10-12 дахь өдөр энэхүү шинжилгээнд хамрагдаж өндгөн эсийн нөөцөө тодорхойлуулж болох юм.

Эрэгтэй хүний үр тогтоох чадварыг илтгэх хамгийн энгийн бөгөөд чухал шинжилгээ нь үрийн шингэний шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, морфологи зэргийг үнэлж тухайн эрэгтэй үргүйдэлтэй эсэх, үргүйдлийн урьдал байдалд байгаа эсэхийг тодорхойлдог. Манай төвийн  андрологийн лаборатори нь Герман, Энэтхэг зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оношилгооны аргачлалуудыг эрэгтэй үргүйдлийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.

Үрийн шингэний шинжилгээг микроскопт энгийн нүдээр харж тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь үнэлдэг хуучирсан аргыг халж CASA-Computer Assisted Semen Analysis буюу компьютерт суурилсан үрийн шингэний оношилгоо - ны аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь микроскопт харагдах эр бэлгийн эсийн зургийг авч комьпютерийн software системд хувирган тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь ДЭМБ - н зөвлөмжийн дагуу автоматаар тодорхойлох боломжийг олгож байгаа юм.

Эрүүл эрэгтэйн 1 мл үрийн шингэнд 20-250 сая эр бэлгийн эс агуулагдана. Үүнийг энгийн нүдээр микроскопт хараад тоо хэмжээ, хөдөлгөөний идэвхийг тодорхойлно гэдэг учир дутагдалтай. Тэгвэл энэхүү оношилгооны аргыг нэвтрүүлснээр эр бэлгийн эсийн тоо үнэн зөв гарах боломжтойгоос гадна эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхийг ч нарийн тооцоололтой гаргана. Тухайлбал эр бэлгийн эс секундэд 25 микрометер хурдтай хөдөлж байвал хурдан хөдөлгөөнтэй эс, секундэд 5-10 микрометер хурдтай хөдөлж байвал удаан хөдөлгөөнтэй эс, секундэд 2 микрометер хүртэлх хурдтай хөдөлж байвал хөдөлгөөнгүй эр бэлгийн эс хэмээн ангилан тодорхой нарийвчлалтай гаргах боломж бүрдсэн. Мөн дан ганц эр бэлгийн эсийн тоо хөдөлгөөнийг үнэлэхээс гадна эр бэлгийн эсийн морфологи буюу бүтцийн өөрчлөлтийг тодорхойлох боломжтой.


1. ДНХ ФРАГМЕНТАЦИ ШИНЖИЛГЭЭ

Төмсгөнд 60-70 өдрийн дотор эр бэлгийн эсийн үүсэл явагдаж байдаг. Бүрэн гүйцэд боловсорсон эр бэлгийн эсийн толгойд дезоксирибонуклейн хүчил (ДНХ) буюу удмын мэдээлэл агуулсан нягт бүтэц байдаг. Хэрэв бүрэн бус боловсорсон нуклеопротейнтэй эр бэлгийн эсүүд агуулагдаж байвал ДНХ-ын фрагментацтай гэж үзнэ. Энэ нь эрэгтэй үргүйдлийн гол шалтгааны нэг юм.

  • Дотоод шалтгаан Варикоцеле /төмсөгний венийн судасны өргөсөл/, лейкоцит/цусны цагаан эс /, бүрэн бус боловсорсон эр бэлгийн эсүүд
  • Гадаад шалтгаан Хүрээлэн буй орчны нөлөө/хорт бодисууд, цацраг туяа/ Амьдралын хэв маяг/таргалалт, хорт зуршил/

Шалтгаан тодорхойгүй үргүйдэл гэж оношлогдсон хосуудын 80% нь эр бэлгийн эсийн ДНХ буюу удмын мэдээлэл агуулдаг бүтэц гэмтэлтэй байдаг. Эр бэлгийн эсийн шинжилгээний үзүүлэлтүүд муу байгаа эрэгтэйчүүд ДНХ-ын фрагментаци буюу гэмтэл их байдаг байна.

Эр бэлгийн эсийн шинжилгээ хэвийн байгаа ч гэсэн ДНХ-ын фрагментаци өндөр тохиолдож болно. Хэвийн шинжилгээний хариунд хамгийн багадаа 30% нь ДНХ-ын фрагментаци өндөр илэрсэн байна гэсэн судалгаа байдаг. 

ДНХ фрагментацийн үр дагавар

  1. Эрэгтэй шалтгаант үргүйдэл
  2. IUI/IVF эмчилгээ давтан амжилтгүй болох
  3. Үр тогтолт явагдахгүй байх /In vivo, in vitro/
  4. Үр хөврөлийн хуваагдал, хөгжил чанаргүй байх
  5. Имплантацийн /умайд үр хөврөл бэхлэгдэх/ хувь буурах
  6. Зулбалт
  7. Доминант буюу давамгайлах генийн өвчин

Шинжилгээ хийх заалт

  1. IVF/ICSI эмчилгээний олон удаагийн оролдлого амжилтгүй болсон
  2. Эр бэлгийн эсийн оксидатив стрессийг тодорхойлох зорилгоор  IVF, IUI, ICSI эмчилгээнд орохоос өмнө
  3. Хамтрагч нь давтан зулбааны түүхтэй
  4. Ахимаг нас /40< насны эрэгтэй/
  5. Варикоцеле /төмсөгний венийн судасны өргөсөх/
  6. Эр бэлгийн эсийн шинжилгээний үзүүлэлтүүд муу байх
  7. Үр хөврөлийн хуваагдал, хөгжлийн чанар муу байх
  8. Гадны хортой бодисуудын /тамхи, эмийн хэрэглээ, мэргэжлийн хортой хүчин зүйлүүд/ нөлөөны түүхтэй

2. HOS TEST /HYPO-OSMOTIC SWELLING TEST/ ЭР БЭЛГИЙН ЭСИЙН АМЬДРАХ ЧАДВАРЫГ ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ

 

Hypo-osmotic swelling test нь эсийн мембранаар ус нэвчих чанар дээр үндэслэсэн арга бөгөөд осмос багатай нөхцөлд эр бэлгийн эсэд гаднаас ус нэвтрэн орж эр бэлгийн эсийг “хөөлгөдөг” байна. Энэ нь эр бэлгийн эсийн сүүл хэсгийн бүрэн бүтэн байдлын нэмэлт мэдээлэл болдог байна.

Хөдөлгөөнгүй байгаа эр бэлгийн эсүүдийг амьд эсвэл үхсэн гэдгийг тодорхойлох ач холбогдолтой.


3. MAR TEST - SPERMMAR IGG TEST

Эр бэлгийн эсийн эсрэг биеүүд буюу антигенийг идэвхжүүлэх нь нийтлэг болон өвөрмөц дархлааны шалтгаантай үргүйдлийг үүсгэж байдаг. Нийт үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн ойролцоогоор 8%-д нь эдгээр эсрэг биеүүд илэрдэг байна.

Эр бэлгийн эсийн эсрэг эсрэг бие нь эр бэлгийн эсийн хэвийн үйл ажиллагаа болох тунгалаг бүрхүүлтэй холбогдох, акросомын урвал явагдахад саад учруулж байдаг.

Акросомын урвал Акросом ( Эр бэлгийн эсийн толгой хэсгийн дээр байрлах малгай төст бүтэц) нь их хэмжээний гиалуронидаза болон протеаза ферментийг агуулдаг бөгөөд эдгээрийн тусламжтай эр бэлгийн эс титмэн цацраг ба тунгалаг бүрхүүлийг хайлуулдаг.

Эр бэлгийн эс  өндгөн эсийн титмэн цацрагт хүрэхэд акросомын урвал эхэлдэг.

MAR test хийх заалт

  • Үрийн шингэний шинжилгээ хийхэд микроскопиор эр бэлгийн эсүүд хоорондоо наалдаж / агллютинац/ харагдсан.
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
  • Төмсгөндөө гэмтэл авч байсан түүхтэй, эр бэлгийн эсийн хөдөлгөөн бага
  • Үрийн шингэнд цагаан эсийн тоо олширсон
  • Бэлгийн харилцааны дараах шинжилгээний /post coital test/ хариу муу
  • Үтрээний салсын шинжилгээнд эр бэлгийн эсийн наалдац илэрсэн

Манай эмнэлэг хүүхдийн үзлэг, оношилгоо, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх ор бүхий тасаг, уламжлалт болон орчин үеийн фикик эмчилгээ, мэдрэл, дотор, зүрх судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээний хэсэг болоод эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх тасаг болон жирэмсний оношилгоо, хяналт, зөвлөгөө, ургийн оношилгоог нэг цэгт төвлөрүүлэн та бүхний үнэт цагийг хэмнэж дараах тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

  • Эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон үрэвсэлт бус өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Үтрээний наацын шинжилгээ
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ (PAP test)
  • Ерөндөг тавих, авах
  • Умайн хөндий цэвэрлэх
  • Умайн хөндийн наалдац салгах
  • Умайн хүзүүний эмийн эмчилгээ
  • Ургийн гажгийн оношлогоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/

1. PAP TEST (УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ)

Умайн хүзүүнийхорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаарт ордог ба нийт өвчтнүүдийн 75-80% нь хавдрын хожуу үе шатанд оношлогдож байна.

Умайн хүзүүний хавдрын урьдал үеийг PAP test–ээр илрүүлж эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Хэрэв та PAP test өгөхөөр шийдсэн болдараах зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй:

  • Сарын тэмдэг ирээгүй үед тест өгөх
  • Бэлгийн харьцаанд  оролгүй 2 хоносон байх
  • Сүүлийн 2 хоног тампон, үтрээний лаа, тос, саван хэрэглээгүй байх
  • Үтрээний угаалга хийлгүй 2 хоносон байх шаардлагатай.

PAP test өгөхөд танд ямар нэгэн өвдөлт, зовиур мэдэгдэхгүй бөгөөд шинжилгээний хариу 2 хоногийн дараа гарна.


2. ҮТРЭЭНИЙ АРЧДАСЫН ШИНЖИЛГЭЭ /МАЗОК/

Шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  • Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
  • Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх.

Шинжилгээний хариу 1 цагийн дараа гарна.


 3. УРГИЙН ГАЖГИЙН ОНОШИЛГОО /ХОЁРОЛ, ГУРВАЛ, ДӨРВӨЛ ТЕСТҮҮД/

Ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд эхийн цусанд биохимийн маркер үзэх, хэт авиан шинжилгээг хавсарч хийдэг. Жирэмсний биохимийн шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох зорилготой. Энэхүү шинжилгээг жирэмсний I, II хагаст тодорхойлно. 

Жирэмсний 9-13 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг тодорхойлохыг “хоёрол тест” , жирэмсний 16-21 долоо хоногт эхийн цусанд AFP, HCG uE3-ыг тодорхойлохыг “гурвал тест” гэнэ. Нэмэлтээр Inhibin А уургийг тодорхойлвол дөрвөл тест болдог байна. Эдгээр 4 уургийн хэмжээний өөрчлөлтөөр Дауны хамшинжийг 80 хувьтай илрүүлдэг бол гурвал шинжилгээгээр 70 хувь илрүүлдэг.  Шинжилгээг эхийн цуснаас сорьц авч шинжилдэг бөгөөд өлөн байх шаардлагагүй.

Шинжилгээ хийх заалт

  • 35-аас дээш насны жирэмслэлт
  • Давтан зуршмал зулбадаг, амьгүй төрөлт, ураг өсөлтгүй болж байсан
  • Өмнөх төрөлтөнд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлж байсан
  • Эх ургийн хооронд дархлаа тогтолцооны үл зохицол илэрсэн
  • Цацраг идэвхтэй туяа, эм, химийн бодис гэх зэрэг ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлд өртсөн
  • Эцэг, эхэд удамшлын эсвэл генийн өөрчлөлт бүхий эмгэг илэрсэн
  • Вирусын халдвар урагт халдварлагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Шинжилгээний ач холбогдол

  1. 13, 18, 21-р хромосомын анхдагч эрсдлийг тодорхойлох /Патау хам шинж, Эдвардсын хам шинж, Дауны хам шинж/
  2. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.

Бусад үйл ажиллагаа