Жирэмсэн эхүүдэд тулгамдаж буй асуудал болох TORCH халдвар гэж у вэ?
Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт, зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил үүсэх нь хурдацтай өссөн үүний голлох шалтгааны нэгэнд TORCH халдвар орж байна. Өөрөөр хэлбэл жирэмсний хугацаанд эхэд үүсч, урагт цусаар юмуу төрөх замаар халдварлан, зулбалт, дутуу төрөлт, эндэгдлийн гол шалтгаан болдог 5 бүлэг халдварт өвчнүүдийг TORCH халдвар гэнэ.
TORCH:
- Toxoplasma gondii (Токсоплазма гонди)
- Others (Салхин цэцэг, тэмбүү, сүрьеэ, гепатит В вирус, парвовирус)
- Rubella virus (Улаанууд)
- Cytomegalovirus (Цитомегаловирус)
- Herpes Simplex virus (Энгийн херпес вирус)
TORCH халдварын нийтлэг шинж тэмдэг болон хүн амд тархац хэр байдаг вэ?
Ерөнхийдөө ихэвчлэн дархлалын систем нь дарангуйлагдсан болон суларсан хүмүүс өртдөг боловч тэр дундаа жирэмсэн үедээ уг халдвараар өвчилвөл илүү хүнд тусдаг. Жирэмсэн эхчүүд халдвар авсан ч ураг халдвар авсан эсэх нь тодорхой биш, халдвар авсан урагт гажиг үүссэн эсэх нь тодорхойгүй.
Тухайн вирус ихсээр, төрөх үед болон хөхний сүүгээр дамжиж нярайд халдварлаж болно. Цаашлаад нярайн оюун ухаанд өөрчлөлт бий болох магадлал өндөр байдаг. Иймээс заавал жирэмсэн байхдаа уг шинжилгээг өгөх биш жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ урьдчилан сэргийлэх зорилгоор өгөх нь зүйтэй.
1000 амьд төрөлт тутамд тохиолдох халдварын тоо:
- Toxoplasma: 1-1
- CMV: 5-20
- Rubella: 6-2.2
- Herpes Simplex: 1-0.2 ураг энддэг.
TORCH халдваруудыг дэлгэрэнгүйгээр тайлбарлана уу.
Toxoplasmosis:
Үүсгэгч: Toxoplasma gondii буюу шимэгч
Халдварын эх үүсвэр: Түүхий болон дутуу болгож хэрэглэсэн мах махан бүтээгдэхүүн , мөн гэрийн тэжээвэр амьтан болох муур
Цочмог халдвар ихэвчлэн шинж тэмдэггүй.
Жирэмсэн үедээ анхдагч халдварт өртвөл урагт нөлөөлөх эрсдэл 30% байдаг.
Эхний триместерт ураг эндэх эрсдэл өндөр.
Жирэмсний 3 дахь 3 сартайд халдвар дамжих магадлал хамгийн өндөр, урагт токсоплазмоз 90% хүртэл нэвтэрч орно.
Энэ үед өвчний явц хөнгөн, харин эхний 3 сард урагт халдварлавал хүнд явцтай байна.
Cytomegalovirus
Үүсгэгч: Герпес бүлгийн ДНХ бүхий вирус.
Жирэмсний эхний сард халдвар авсан бол ургийн гажиг үүсэх төдийгүй ураг өсөлтгүй болно.
Хүн амын 20%-1 хүртэлх насандаа
40%-35 хүртэлх насандаа
100%– 50 насандаа уг вирусын халдварыг авсан байдаг.
Эх нь цитомегаловирустэй тохиолдлын:
30-40%-д ураг халдвар авна.
10-15% нь өвчилнө.
85-90% шинж тэмдэггүй явагдана.
Халдвар дамжих замууд:
- Цус
- Шүлс
- Шээс
- Өтгөн
- Үрийн шингэн
- Умайн хүзүүний шүүрэл
- Эхийн сүүнд байдаг.
- Амьсгалын зам
Rubella
Үүсгэгч: Нэг утаслагт РНХ вирус
Rubella virus нь хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст хөнгөн явцтай боловч, жирэмсэн үед өвчилвөл үр хөврөл, урагт хүнд явцтай эмгэг үүсгэдэг вирус юм.
Жирэмсний хугацаа ба халдварын нөлөө:
Эх жирэмсний:
- 1-2 сартайд халдвар авбал хүүхдийн 50-80%
- 2-3 сартайд өвчилсөн бол 15-30%
- түүнээс хожуу өвчилвөл 3-8% нь дүлийрдэг.
- Халдвар авсан ургийн 50% нь зулбадаг. 50% нь төрөлхийн улаануудын халдварыг тээж төрнө.
- Herpes Simplex Virus
- Энгийн хэрпес вирус
Үүсгэгч:
- HSV1-уруул амны герпес
- HSV2-бэлгийн герпес
Халдвар дамжих замууд:
Вирус шүлс, нулимс, бэлгийн шүүрлээр хүний биеэс ялгарч байдаг.
- Шууд хавьтлаар
- Эхээс урагт
- Халдвар урагт:
- Ихсээр
- Төрөлтийн үед ураг умайн хүзүү, үтрээгээр дамжихад халдварлана.
Жирэмсэн эмэгтэйн херпес вирусын халдварыг цаг хугацаанд илрүүлж, оношлохгүй бол жирэмсний эхний 3 сартайд аяндаа зулбах, ургийн арьс, элэг, төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх өндөр эрсдэлтэй.
Others
Syphilis буюу Тэмбүү
Үүсгэгч: Treponema Pallidum
Тэмбүүгийн үүсгэгчийг хадгалдаг байгалийн голомт нь зөвхөн хүн бөгөөд, хүний салст бүрхэвчинд өсч үрждэг.
Жирэмсний тээлтийн хугацаанд анхдагч эсвэл 2догч тэмбүү халдварлавал урагт халдвар дамжих магадлал 70% хүртэл байдаг.
Эдгээр халдваруудаас ураг болон нярайд илрэх шинжүүдэд юу байх вэ?
Ургийн хувьд ихэнх тохиолдлын 70 хүртэл хувьд ураг эндэж, өсөлтгүй болдог. Бусад үед ургийн гажиг үүсэх эрсдэлтэй байдаг. 10 хүрэхгүй хувийг эрүүл ураг эзэлж байдаг. Гажиг иэлрсэн үед гажгийг тодорхойлон төрөхөөс өмнө болон дараа эмчлэгдэх боломжтой эсэхийг судлан эмчилдэг. Халдвар аван эмчлэгдсэнч ураг маань тээгч болон амьдардаг.
Нярайн шинжүүд:
- Халууралт
- Тууралт
- Шарлалт
- Таталт
- Элэг, дэлүү томрох
- Цусархаг хамшинж
- Уушгины үрэвсэл
- Цус багадалт
- Тээлтийн насандаа жин багатай төрөх
- Хордлогы шинжүүд
- Арьс бохир, шаргал
- Хөгшин хүн шиг царайтай
- Тэмбүүгийн цэврүүтэлт
Энэ эмгэг үеийг хэдийд илрүүлэх боломжтой вэ?
Жирэмслэхээс өмнө гэр бүл төлөвлөлтөнд залуу гэр бүлүүд ихээхэн анхаарах хэрэгтэй. Зөвхөн жирэмсэн боллоо гээд эмчийн хяналтанд орох бус жирэмслэхээ төлөвлөж байгаа бол өмнө нь эмчид үзүүлж эхнэр нөхөр хоёр хоёулаа эмчид хандан лабораторын шинжилгээ өгч эрүүл гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн удамшлын болон архаг өвчтэй бол түүнийгээ эмчлүүлсний дараагаар хүүхэдтэй болох нь зүйтэй. Мөн жирэмсний явцад Серелогийн шинжилгээг өгснөөр мэдэх боломжтой.
TORCH халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалан, урьчилан сэргийлэх вэ?
Хамгийн чухал нь дархлааны тогтолцоог хэвийн байлгах, амархан сульдаж ядрахгүй, хоол тэжээлийг зохицуулан хэрэглэх, шингэнээр халдварлах чадамжтай тул бэлгийн харьцаа болон ариун цэврийн дэглэм сахих гэх мэт шаардлагууд байна.
TORCH халдварыг эмчлэх боломжтой юу?
Эмчлэгддэг. Гэхдээ вирус нь тухайн халдвар авсан хүний биеэс устаж үгүй болдоггүй. Эмчилгээ хийлгэснээрээ вирус болон бактерийн халдварыг идэвхгүй болгодог. Гэвч дархлалын тогтолцоонд эмгэг гарах тохиолдолд дахин өвчлөл үүсгэх боломжтой.