Манай эмнэлэгт бүх төрлийн ХЭТ АВИАН оношилгоо хийгддэг.

A- A A+
Манай эмнэлэгт бүх төрлийн ХЭТ АВИАН оношилгоо хийгддэг.

Хэт авиан оношилгоо гэж юу вэ?

Хэт авиа оношилгоо нь хүний чихэнд үл сонсогдох хэт авиаг биемахбодид дамжуулж, эд эрхтний , харилцан адилгүй шингээх, сарниах чанар дээр үндэслэсэн шинжилгээний арга юм.

20000Гц-1000МГц-ын давтамжтай туяаг хэт авиа гэх бөгөөд энэ нь хүнд сонсогдож мэдрэгдэхгүй.

Хэвлийн хөндийн эрхтэнүүдийг хэт авиан аппаратын тусламжтайгаар харж бүтцийн болон голомтот өөрчлөлтийг илрүүлнэ.

ВХэт авиан оношилгоо хийлгэх хүн юунд анхааран өөрийгөө бэлтгэх вэ?

  • Оношилгоо хийлгэхэд тусгай бэлтгэл шаарддаггүй.
  • Хэвлийн цуллаг эрхтэнүүд  харуулахад 6-8 цаг  өлөн байх, давсаг түрүү булчирхай, эмэгтэйчүүд хэвлийгээр / умай өндгөвч/ харахад  давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.

Хэт авиан оношилгоо хортой юу ?

Хэт авиа оношилгоо нь туяаны ачаалалгүй, харах явцад оношилгооны дүгнэлт нь гардаг, зовиур шаналгаагүй,  өртөг хямд, сөрөг нөлөөгүй, насны хязгаар заахгүй, өвөрмөц бэлтгэл шаардагдахгүй, эсрэг заалтгүй, дахин давтан хэрэглэх боломжтой, богино хугацаанд олон эрхтэний эмгэгийг илрүүлэх оношилгооны ач холбогдол өндөртэй шинжилгээ юм.

Хэт авиан оношилгоог ямар хугацаанд хийлгэх вэ?

Эмчийн заалтаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгоонд хамрагдана.

30-аас дээш насныхан үзлэгээр аливаа нэг эрхтэнд голомтлог болон бүтцийн эмгэг илрээгүй, өөрт зовиургүй тохиолдолд жилд 1-2 удаа

Оношилгоо хийлгэх явцад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчийн товлосон  цаг хугацаанд, хэрвээ зовиур өөрчөлт илэрвэл тухай бүрд нь шинжилгээнд хамрагдах боломжтой.

2D-5D гэх Эхо оношилгооны төхөөрөмжүүд нь юугаараа ялгаатай вэ?

  • 2D хэт авиан технологи нь нэг хавтгай дахь2 хэмжээст дүрсийг гарган авна.  2D оношилгоо хэвлийн цуллаг эрхтэний оношилгоо, эмэгтэйчүүдийн оношилгоо, өнгөц бүтцүүдийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой.
  • 3D буюу 3 хэмжээст дүрслэл нь ургийн гадна төрхийг хөдөлгөөнгүй хэлбэрээр харуулж өгдөг бол 4D  буюу 4 хэмжээст дүрслэл нь тухайн мөчид хэвлий дэхь хүүхдээ ямар хөдөлгөөн хийж байгааг харах  боломжтой. 3, 4 хэмжээст дүрслэл нь орон зайн хувьд илүү бодит байдлаар харуулдаг тул  ургийн гадаад төрх болон бүтцийг харах, гажиг өөрчлөлтийг оношилох ач холбогдолтой.
  • 5D  хэт авиа оношилгоо нь нэмэлт программуудтай болсноор ургийн арьсны өнгийг илүү тод бодит байдалтай харагдуулдаг зэрэг давуу талуудтай.

Танай эмнэлэг хэт авиагаар  ямар ямар оношилгоо хийдэг вэ ?

  • Жирэмсэний ,  ургийн өсөлт хянах,  гажиг илрүүлэх оношилгоо
  • Эмэгтэйчүүдийн  оношилгоо, өндгөвчний өндгөн эсийн нөөц тодорхойлох, өндгөн эсийн боловсролт  хянах
  • Хэвлийн хөндийн цуллаг эрхтнүүдийн  оношилгоо
  • Хөх, бамбай булчирхай, , түрүү булчирхай, өнгөц бүтцүүд /арьсан доорхи зөөлөн эд, булчин г.м /
  • Хүүхдийн зулай