Витамин Д хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар витамин Д- нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний өвчлөл, хавдраас сэргийлэх ба эдгээр эрхтний хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдгийг илрүүлэн витамин Д-г олон талын авьяастай гормон хэмээн тодорхойлох болсон.
- Дархлааны хэвийн үйл ажиллагааг хангана
- Тархины үйл ажиллагааг сайжруулна
- Сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог
- Хүүхдийн ясжилтад онцгой үүрэг гүйцэтгэдэг
- Д витамин нь булчингийн хүчийг нэмэгдүүлэх үйлдэлтэй
- Өсөлтийг сайжруулна
- Дотор чихний үйл ажиллагаанд нөлөөлж сонсгол сайжруулна
- Халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулна
- Нүдний салст бүрхүүлд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг
- Амьсгалын замын халдвараас сэргийлж, эдгэрэлтийг түргэсгэнэ
- Кальцийн шимэгдэлтийг дэмжиж, ясны эдийн хөгжлийг дэмжин, бөх бат байдлыг хангаж, яс зөлрөлт, сийрэгжилтээс хамгаална.
Хүний биед агууллагддаг Витамин Д зохист хэмжээ ямар байдаг вэ?
- Витамин Д 10 нг/мл бага архаг дутагдалтай
- Витамин Д 10-30 нг/мл хангалтгүй
- Витамин Д 30-99 нг/мл хангалттай
- Витамин Д 100 нг/мл дээш илүүдэлтэй
- Витамин Д 150 нг/мл дээш хордлоготой
Витамин Д-ийн дутагдал хэрхэн илрэх вэ? Дутагдлаас үүдэлтэй ямар өвчлөлүүд үүсэх вэ?
Хүүхдийн бие махбодийн маш эрчимтэй өсөлт хөгжилтийн үед гадаад, дотоод хүчин зүйлүүдийн нөлөөгөөр витамины Д дутагдлаас болж гол нь Кальци болон Фосфорын солилцоо гүнзгий доголдож, бодисын солилцоо бүхэлдээ хямарснаас ясжих үйл явц алдагдан мэдрэл-яс-булчингийн эмгэг шинжүүдээр илэрч, өсөлт саатдаг өвчин юм.
Витамин Д нь хүний бие махбодийн эрүүл мэндийн үндсэн төлвийг тодорхойлогч амин чухал бодис юм.
Хүүхдийн хувьд Витамин Д ДУТАГДСНААС хүүхдийн суурь өвчний нэг болох рахит өвчнөөр өвдөж, дархлаа буурч өвчлөмтгий болж,ялангуяа амьсгалын замын өвчнөөр ойр ойрхон өвдөж,хатгаагаар хүндэрч ужгирч,эдгэрэлт удаан,дахилт ихтэй болдог. Витамин Д нь хүний дархлааны систетийн үндсэн байгалийн тэжээл юм. Хүн эрүүл байя гэвэл Витамин Д-г хангалттай хэмжээнд барих хэрэгтэй.
Витмин Д-гийн дутагдлаас:
- Халдварт өвчинд өртөмтгий болох
- Харшил\бронхиалная астма,псориаз\
- Булчин сулрал
- Дархлаа сулрах
- Хорт хавдраас урьдчилан сэргийлэх
- Зүрх судасны өвчин
- Яс сийрэгжих
- Яс зөөлдөлт
- Ясны хугарал
- Яс, үе мөчний эмгэг
- Элэг, нойр булчирхайн эмгэгүүд
- Халдварт өвчин,харшил
- Хавдар
- Артерийн даралт ихдэх \цус харвалт\
- Чихрийн шижин
- Сүрьеэ
- Үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогдсон.
Рахит өвчний шинж тэмдэг:
- Тайван бус цочромхой, уур уцаартай, нойрондоо муу
- Их хөлрөмтгий
- Дархлаа сул\ Амьсгалын дээд замын халдвараар байнга өвчилнө\.
- Булчингийн хүч сул, унжгар, мэлхий гэдэсний шинж
- Ясны талаас өөрчлөлт илэрнэ
- Толгой том данхгар, хөл майга эсвэл саруй
- Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдана
- Оюун сэтгэцийн хөгжил наснаасаа хоцорно
- Арьс, харшлын өвчнөөр өвчлөмтгий биеэр байнга харшлын тууралт гарах гэх мэт олон өөрчлөлтүүд илэрнэ
- Рахитаар өвчилснөөр хүүхдийн өсөлт, хөгжилт хоцрохоос гадна мэдрэл сэтгэцийн хөгжилт удааширч биеийн дархлаа доройтон өвчлөмхий болно.Рахиттай хүүхэд амьсгалын цочмог халдварт 13 дахин илүү өртөж байна.
Өсвөр үе илрэх шинж тэмдэг
- Биеийн ерөнхий чадвар сулрах, Шалтгаангүйгээр ядрах
- Хөл, гар янгинаж өвдөх
- Дархлаа муудах
- Өсөлт хоцрох
- Яс зөөлрөх, яс сийрэгжих
- Рахитаас болж ясанд гарсан өөрчлөлтүүд арилахгүй, насан туршид үлдэх тул хүний гоо сайхны үзэмж алдагдан,ясны гаж хөгжил үүсч гоо сайхан талаас эвгүй харагдаж, сэтгэл зүйн хувьд таагүй болдог.
- Охидын аарцаг яс уйтан болсноос хожим хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болох зэрэг олон янзын урхаг үлдээдэг.
Витамин Д хэрхэн нөхөж авч болох вэ?
Витамин Д –г нөхөхдөө 3 эх үүсвэрээс авдаг.
- Нарнаас авах
- Хоол хүнсээр нь авах
- Эмийн бэлдмэлээр авах
Хоол: Витамин Д-ээр баялаг өндөг,сүү, үхрийн элэг гэх мэтийг хэрэглэх боловч энэ нь нөхөх боломж манай оронд хомс байдаг. Хоол хүнсээр нь авах боломжгүй. Хүний хоногийн витамин Д-гийн хэрэгцээ нь 1000 ОУН хэмжээтэй байдаг.Тэгвэл хоногт витамин Д хамгийн ихээр агуулдаг хоол хүнсийг авч үзвэл:
- 25 литр сүү
- 2 кг бяслаг
- 2 кг цөцгийн тос
- 21 ширхэг өндөгний шар
- 500г балмад загас
Нар: Нарны туяа нь 290-310нм долгионы урттай β цацраг байсан нөхцөлд биологийн үүрэгтэй болох ба манай хувьд энэ боломж зөвхөн 6,7,8 сард өглөө 10-аас 12 цагийн наранд тохиодог байна.
Эм бэлдмэл: Манай орны хувьд газар зүйн онцлог, уур амьсгал, болон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс хамаарч эмийн бодисын хэлбэрээр нөхөх нь илүү байдаг.
Витамин Д-ийн дутагдалыг эмчлэхдээ хамгийн гол нь шинжилгээ өгөөд тухайн хүүхдийн цусанд нь витамин Д яг хэд байгааг мэдэж, биеийн жинд нь тооцож, тусгай томьёогоор ямар тунгаар, хэд хоног уухыг тогтоож өгдөг. Эмчийн заалтаар витамин Д дутагдлыг нөхөж эмчилгээний тунгаар зөв уух, Давтан шинжилгээ өгч хангалттай болсон үед нь барих тунгаар уух
Хүүхдэд 500ме-ээр 60нг/мл-т барих тунаар 16нас хүртлээ ууж байхыг зөвлөдөг.
Витамин Д-ийн илүүдэл нь ямар шинж тэмдгээр илэрх вэ?
Витамин Д илүүдэх нь дутагдалтай яг ижил шинжээр илэрх боловч, илүү хорвуу чанар өндөр байна. Тиймээс аль болох эмчийн заавраар тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байх шаардлагатай.
Витамин Д-тэй эсрэг урвалтай эм бэлдмэл байдаг уу?
Энд зөвхөн Витамин А ордог. Витамин А ууж байхдаа Витамин Д-г зогсоодог. Яагаад гэвэл энэ 2 нь эсрэг урвалтай буюу нэгнийхээ нөлөөг бууруулах чадамжтай байдаг. Витамин Д илүүдлийг Витамин А-г тохирох тунгаар өгөн эмчилж болдог. Мөн Витамин Д уудаг хүүхэд Витамин А уухдаа Втамин Д-г 15-20 хоног завсарладаг. Энэ бүхнийг эмчийн заавраар зөв тунгаар хэрэглэх ёстой байдаг.
Витамин Д-г хэрэглэхдээ юунд анхаарвал зохих вэ?
- Эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Өдөрт хэрэглэхээр эмчийн заасан тунг хэтрүүлж болохгүй.
- Цусанд байгаа Витамин Д-ийн хэмжээг шинжилгээгээр хянах шаардлагатай.
- Витамин Д-г эмчилгээний тунгаар хяналтгүй 2 сараас дээш хугацаагаар уувал илүүдэх аюултай.
- Бага сартай хүүхдэд 1000iu-аас илүү өндөр тунгаар уулгах нь хордлогонд орох эрсдэлтэй тул 1 нас хүртлэх насанд тунг анхаарах хэрэгтэй.
- Эмчилгээний тунгаар ууж байгаад олон хоног завсарлабал витамин Д-гийн хэмжээ нь огцом багасдаг учир заавал барих тунгаар уух хэрэгтэй.
- Хөхүүл эхчүүд өдөрт 1000-2000iu-аар ууж байгаа үед хүүхдэд нэмэлтээр өгнө.
- Харин 5000iu-аар ууж байгаа үед нэмэлтээр уулгахгүй.
- Хөхүүл бол 5000iu-аас дээш тунгаар ууж болохгүй. Учир нь хүүхэд хордох эрсдэлтэй.
- Мөн 15 наснаас дооших хүүхдэд тариагаар хэрэглэхгүй. Нэг удаагийн тун нь өндөр учир хордлогод орох эрсдэлтэй.
Витамин Д -г шинжилгээтэй, тохирсон тунгаар, эмчийн заавраар, хяналттай, хэрэглэх ёстойг анхааруулж байна
Ойролцоогоор витамин Д3 эмчилгээний тунгийн тооцоололыг авч үзвэл:
– 0-11 сар 1000iu
– 1-16 нас1000-5000iu
– 17 –аас дээш насанд 50000iu
Витамин Д-г хэрхэн шинжлүүлэх боломжтой вэ?
Юнимед интернейшнл эмнэлэг дээр витамин Д-ийн шинжилгээг Diasorin компаны LIAISON иммунологийн бүрэн автомат аппаратаар хүний цусны ийлдсэнд 25 OH Д буюу нийт витамин Д-ийн хэмжээг тодорхойлж байна.
Лиасон анализатор нь өнөөгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аппарат бөгөөд оношлогооны өвөрмөц байдал 100% юм. Энэ нь хүний бие дахь витамин Д-ийн маш бага хувийг ч илрүүлж чаддаг гэсэн үг юм. Аппарат нь 25 ОН Д аминдэмийн концентрацийг нг/мл нэгжээр хэмжиж тооцоолон гаргана. Хэмжилтийн хүрээ нь 4-150 нг/мл –ийн өргөн цар хүрээтэй.
Ер нь жилдээ 1 удаа витамин Д-гийн шинжилгээг өгч байх хэрэгтэй. Витамин Д-г эмчийн зааврын дагуу өгснөөр бүрэн нөхөх боломжтой.
Танай эмнэлэгт хийгдсэн Витамин Д-ийн шинжилгээнүүдийн үр дүнгийн талаар дурьдвал
Манай орон жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай учир витамин Д-гийн дутагдалд 95-98% нь ороод байгааг үндэсний болон ОУ-ын судлаачид тогтоогоод байна.
“Харвардын” их сургуулийн багш Др.Ганмаа болон түүний багийн хийсэн Монгол улсын судалгаагаар нөхөн үржихүйн 18-44 насны эмэгтэйчүүдийн 99%-д 25-гидроксивитамин Д -гийн түвшин 20 нг/мл –ээс бага буюу Д аминдэмийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан. \2004он\
Юнимед интернейшнл эмнэлэг Д витамины дутагдалтай эсэхийг тогтоох шинжилгээг 2011 оноос эхлэн үйл хийсэн. “Баянгол Эмнэлэг”-т 2012-2014 хооронд нийт 1945 хүн Д витамины шинжилгээнд хамрагдсаны 80% /1549 хүн/ нь дутагдалтай байсан.