Үргүйдлийн эмчилгээнд эмч нар байнга витамин зөвлөдөг, үргүйдлийн үеийн витамины солилцоо болон түүний алдагдал нь тогтмол эмч нарын анхаарлыг татсаар ирсэн. Д витамин урьд урьдаас илүүтэйгээр эрдэмтэдийн анхааралыг татаж олон төрлийн судалганууд хийгдэж байна. Д витаминыг яс, бөөр, гэдсэн дэхь фосфор кальцын солилцоог зохицуулагч гэж үзэж ирсэн ойлголт хүрээгээ тэлж олон төрлийн өвчнүүд тэр дотроо уроандрологийн өвчнүүд бүр үргүйдэлд хүртэл эмчилгээний чухал нөлөөтэй нь тодорхой болсон. Д витаминыг ихэвчлэн хүүхдэд хэрэглэдэг гэсэн ойлголт хүмүүст байдаг одоо бол эрэгтэйчүүдийн витамин гэж хэлж болмоор байна.
Д витаминыг бусад витаминуудтай харьцуулахад, витамин гэхээс даавартай илүү төстэй тиймээс зарим эрдэмтэд Д даавар гэж нэрлээд байгаа. Өөрөө биологийн идэвхгүй хэлбэрт байснаа 2 шалтсан урвалд орсоны дараа дааврын Д3 хэлбэрт ордог. Д витамины өвөрмөц рецепторууд бүх биеэр тархсан байдаг ( тархи, түрүү булчирхай, сүүний булчирхай, гэдэс, яс, бөөр, төмсөг, эр эм бэлэг эрхтэнүүд, дархлааны тогтолцоо гэх мэт). Эдгээр рецептортой Д витамин холбогдож маш олон төрлийн биологийн үйлчилгээ үзүүлдэг. Д витамин дутагдахаар дээрх бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гардаг , Д витамины дутагдалыг 21 зууны шинэ “халдварт бус тахал” гэж үзэн зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн эгнээнд элсүүлсэн. Эр бэлгийн дааврын дутмагшил, архаг ядаргааны хам шинж, зүрх судасны өвчнүүд, хавдар, инсулинд тэсвэртэй, эрчүүдийн богино наслалт, нас баралт хүртэл Д витамины дутагдалтай нягт холбоотой.
42 өргөргөөс хойшхи нутагт нарны хэт ягаан туяа дутагдалтай байдгаас хойд зүгийн нутгуудад Д витамины дутагдал ихэвчлэн үүсдэг.44 өргөргөөс хойш байдаг манай орны хувьд Д витамин нийтээрээ шинжилж үздэг байх нь чухал юм. Хотын иргэдийн хувьд байшин машин дотор нарнаас халхалж , нарнаас хамгаалах тос түрхэдэг энэ бүгд тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Нарны туяан дор хүний биед Д витамин нийлэгжих тул өвөл, хаврын цагт хүний биед Д витамин багасаж, зун намар ихэсдэг. Үүнийг дагаад хүний биедэх тестостерон эр бэлгийн дааврын хэмжээ бас дагаад ихэсэж буурдаг.
Хойд зүгийн хүмүүсийн цусан дахь 25(OH)D витамин өвөл буурч зун ихэсэж улмаар хавар төрөлт нэмэгддэг үүнийг хошин хэлбэрээр “хаврын синдром” гэж хүмүүс нэрлэдэг. Д витамины дутагдал, эр бэлгийн дааврын дутагдал, эрэгтэйчүүдийн нас баралтыг ихэсгэдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон ,дээрх 2 эмгэг нь таргалалттай нягт холбоотой тул таргалалт нь эрчүүдийн нас баралтыг ихэсгэж байгаа гэж ойлгож болно. Зүрх судасны эмгэг Монголд олширч түүнээс шалтгаалсан нас баралт ихэсэж байгаа нь дээрх эмгэгүүдтэй холбоотой. 25(ОН) Д витамины хэмжээ ихсэхээр чөлөөт болон нийт тестостероны хэмжээ нэмэгддэгийг Европт хийсэн томоохон судалгаагаар баталжээ.
Д витамины дутагдал нь чихрийн шижин, метаболик синдром үүсэх эмгэг жамд нөлөөлдөг нь батлагдсан. Өөхөн эд нь цусанд эргэлдэх Д витаминыг шингээж багасгана, таргалалттай хүмүүс Д витаминаа ихэсгэхийн тулд наранд биеэ шарах хэрэгтэй байдаг гэтэл таргалалттай хүмүүс ихэвчлэн архаг өвчнүүд хавсарсан байдаг тул наранд удаан байж чаддагүй жишээ нь зүрх судасны өвчнөөс болоод хурц нарны дор удаан байж чаддагүй даралт нь хэлбэлздэг улмаар Д витамины дутагдал гүнзгийрээд байдаг. Д витамин нөхсөнөөр инсулины солилцоонд эерэгээр нөлөөлдөг тул чихрийн шижний эмчилгээнд хавсарч болно.
Д витамин дархлааны тогтолцоонд зохицуулах үүрэгтэй тул Д витамины дутагдал нь таргалалтын үед ерөнхий үрэвслийн урвалууд үүсгэдэг. Чихрийн шижин нь бэлгийн үйл ажиллагаа болон нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй, таргалалттай андрогены дутагдалтай хүмүүст исэлдэх стрессээс болж үрийн шингэний чанар мууддаг.
Эр бэлгийн эсийн тоо толгой ,чанар ,бүтцэд Д витамин бас эерэгээр нөлөөлнө. Хүн гэдэг ургамалтай адил эрүүл агаар, тунгалаг ус, нарны туяа нь эрүүл амьдрах үндэс болж байна.