Умайн хүзүүнийхорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаар байранд ордог ба нийт өвчтнүүдийн 75-80% нь хавдрын хожуу үе шатанд оношлогдож байна. Иймээс умайн хүзүүний хавдрын урьдал үеийг PAP test (Пап тест)–ээр илрүүлж эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Хэрэв та PAP testөгөхөөр шийдсэн болдараах зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй:
- Сарын тэмдэг ирээгүй үед тест өгөх
- Бэлгийн харьцаанд оролгүй 2 хоносон байх
- Сүүлийн 2 хоног тампон, үтрээний лаа, тос, саван хэрэглээгүй байх
- Үтрээний угаалга хийлгүй 2 хоносон байх шаардлагатай.
- PAP тест өгөхөд танд ямар нэгэн өвдөлт, зовиур мэдэгдэхгүй бөгөөд шинжилгээний хариу 3-5 хоногийн дараа гарна