Эцэг эхчүүдийн хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

A- A A+
Эцэг эхчүүдийн хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

1. Эмчид хандалгүйгээр эм өгөх.

-Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эцэг эхчүүд их тайван ханддаг. Халуурсан , ханиалгасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай , хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй.

2. Аминдэмүүд ч бас эм.

-Зарим эцэг эхчүүд хүүхэддээ дур мэдэн , эмчид хандалгүй аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Хүний биеийн жин, нас , мөн цусан дахь тухайн  эрдэсийн агууламжаас хамаарч уух тун , хугацаа зэрэг нь харилцан адилгүй байдаг. Тиймээс та мэргэжлийн эмчид хандалгүйгээр аливаа эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй байх нь зүйтэй.

3. Сав боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичээрэй!

-Та эмнийхээ хэрэглэх зааврыг нь санахгүй үе гарч магадгүй учир сав баглаа боодол дээр хэрэглэх хэмжээгээ бичих нь эрсдэл гаргахгүй байх энгийн арга юм.

4. Хүчинтэй хугацааг нь заавал шалга!

-Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Та бас заавал шалгасны үндсэн дээр хэрэглэхээ битгий мартаарай.

5. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага

-Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй . Ингэсгээр тунасан бодисыг шингэд уусган, эмний нөлөөг сайжруулдаг.

6. Шошгыг нь унш.

-Эм болгоны дээр эмийн тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг нь бүрэн ойлгохгүй байж магадгүй. Гэдхээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. Зарим эмийг өдрөөр, заримыг нь долоо хоногоор хэрэглэдэг. Тагийг нь нээсний дараа хэдэн өдөр хэрэглэх шаардлагатайг бичсэн заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин , нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй.

7. Эмээ өөр саванд битгий хий.

-Зарим ээж нар савыг нь хаясан эмээ өөр эмийн хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюултай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдээсэн эмийн хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглахад хэрэгтэй. Үүнээс гадна өөр эмийн хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол олон тохиолддог.

8. Дутуу үлдээсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй.

-Зарим эцэг эхчүүд өөр өөр үед онгойлгосон эмийг ялангуяа усан эмнүүдийг хооронд нь хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай.

9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ.

-Эцэг эхчүүдийн гаргадаг бас нэгэн алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Ихэнхи тохиолдолд нэг хэмжүүр 5мл шингэн багтаамжтай байдаг. Харин хоолны эсвэл цайны халбага 4-9 мл шингэний багтаамжтай. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжиж болохгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг хэрэглэж “Эм хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг ямагт санаж байгаарай.

10. Албан хүчээр бүү өг.

-Хүүхдүүд эмний амтнаас болж эсвэл өөр шалтгаануудаас болж эм уухыг хүсдэггүй. Та харин цагт нь эмийг нь өгөхийг хүсдэг байх. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандах тохиолдол бий. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Тиймээс хэрэв үнэхээр эмийн амтанд дургүй байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг асуугаарай! Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмийн ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өгч болно. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь тааламжтай тоглоом болж хувирах болно.