1. Үргүйдэл гэж юу вэ?
Эрэгтэй Эмэгтэйн нөхөн үржихүйн онцлог, үргүйдлийн шалтгаан юу вэ? Нэг жилийн хугацаанд жирэмснээс хамгаалах ямар нэг арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр тогтмол бэлгийн харилцаанд ороод байхад жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. 35 наснаас дээш үед энэ нь 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлд тооцдог.
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь их богино хугацаанд идэвхжээд дуусдаг. Өөрөөр хэлбэл 16-44 насны хооронд эмэгтэй хүн жирэмслэх боломжтой байдаг. Энэ үеэс хойш эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаа зогсож, жирэмслэх чадваргүй болно. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид 400 өндгөн эс боловсруулаад өндгөвний нөөц барагдан цэвэрших үйл ажиллагаанд шилждэг.
Эрэгтэй хүний хувьд нөхөн үржихүйн чавдар урт буюу 65-70 нас хүртэл үр тогтоох чадвар нь хадгалагдсаар байна.
Үр тогтох чадвар нь эрэгтэй, эмэгтэй аль альнаас нь хамаарч байдаг. Тиймээс зөвхөн эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах бус хосуудад хамтад нь анхаарч эмчилгээ хийх шаардлагатай байна. Үргүйдэл үүсэх гол өвчлөлд 60-70%-ийг нь үрэвсэлт өвчингүүд эзэлж байдаг. Өндгөвчний нөөц, Наалдацаас гаралтай өвчин, Дотоод шүүрлийн асуудлууд, Сүүлийн үед ЭНДОМЕТРОИЗ гэх зэрэг өвчнүүд ордог.
2. Хоёрдогч үргүйдэл гэж юу вэ? Ямар шалтгаанаас үүсдэг вэ?
Хоёрдогч үргүйдэл гэдэг нь өмнө жирэмсэлж байсан боловч одоо нэг жилээс илүү хугацаанд дахин жирэмслэхгүй байхыг хэлдэг.
Мөн хоол хүнс болон эм, архи, тамхи гэх мэт гадны нөлөөллөөс ч мөн үргүйдэл үүсдэг. Бүсгүйчүүд баталгаагүй эм, үтрээний бэлдмэл хэрэглэж үтрээгээ үрэвслүүлж цаашилбал үтрээний сувагт ч нөлөөлөх эрсдэлүүд бий болдог. Эрчүүд уураг хэрэглэх, нийгмийн стресс бухимдал нь нөлөөлдөг. Мөн үрийн шингэний ялгаралт, спермийн идэвхтэй амьтай байх чавдарууд чухал юм.
Тиймээс хосууд маань цаг алдалгүй мэргэжлийн эмч байгууллагад хандах хэрэгтэй. Энэ асуудал нь сүүлийн үед нилээн дэлгэрч даамжирч байгаа тул санаа зовж, ичих шаардлага байхгүй. Олон улсын хэмжээнд 8 гэр бүл тутмын 1 нь үргүйдэлтэй гэсэн судалгаа байна.
3. Олон улсын болон манай эмнэлгийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбарын амжилтын хувь хэд байдаг вэ?
Үр шилжүүлэн суулгах ажилбарын амжилтын дундаж хувь нь 30-40% байдаг. ҮРШСА нь насны онцлогоос шалтгаалан өөр байдаг. Жишээ нь 28 насанд-60-70%, 35 нас хүртэл 45%, 40 нас хүртэл 20-25%, 40-өөс дээш насанд 10/15% болон багасдаг.
Үр шилжүүлэн суулгах гэдэг нь хосуудын бэлгийн эсүүдийг биеэс гаднах Лабораторийн орчинд шилжүүлэн үр хөврөл үүсгэн , үр тогтсон үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах замаар жирэмслүүлэхийг хэлнэ.
4. Үр шилжүүлэн суулгалтаар хүйс сонгох, ихэр урагтай болох боломжтой юу?
Боломжтой. Гэхдээ 2018 оны 7 сарын 1-ээс Донорын тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулинд Нөхөн үржихүйн туслах технологи ашиглах замаар ургийн хүйсийг сонгохыг хориглосон заалт орсон. Тиймээс хүйсийг сонгох боломжгүй болсон. Харин нөхөн үржихүйн туслах технологийг ашиглан үр хөврөлийн суулгах тоог хязгаарлаагүй. Энэ нь ураг ямарч хүйстэй байж болно гэсэн үг юм.
5. Төрөлхийн савгүй эмэгтэйчүүд маань хэрхэн ямар аргаар үртэй болох вэ?
Савгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд өндгөвч байгаад өндгөвч нь хэвийн үйл ажиллагаатай байвал тээгч эхийн тусламжтайгаар үртэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийн үр хөврөлийн эсийг өөр эмэгтэй умайд үр шилжүүлэн жирэмслүүлэхийг тээлгэхийг хэлнэ. Тээгч эхээр 32 нас хүрээгүй өмнө нь багадаа нэг төрж байсан эрүүл эмэгтэйг сонгоно.
6. Нийгэм дэх үргүйдлийн тухай ойлголт, хандлага ямар байдаг вэ?
Нийгэмд 2000 оноос өмнө үргүйдлийн асуудлаар мэдлэг мэдээлэл дутмаг бөгөөд хааллтай байсан. Харин одоо цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн мэдлэг дээшилж үргүйдлийг зөвөөр ойлгодог болсон. Энэ нь хосууд маань хамтын шийдлийг хайж ойр дотны хүмүүс нь дэмжин судалгаа шинжилгээ хийдэг болоод байна.
7. Үргүйдэлтэй хосуудын сэтгэл зүй нь эмчилгээнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үргүйдлийн асуудал нь маш эмзэг учир сэтгэл санааны дарамтыг үүсгэж байдаг. Энэ асуудалд тууштай хандаж нүүр тулан ярилцдаг мэргэжлийн сэтгэл зүйч манай улсад байхгүй. Тиймээс эмчилгээний үед аль болох тайван, сэтгэлээр унахгүй, санаа зовохгүй байх эмчдээ итгэх нь чухал байна.`