Бэлгийн даавар холбогч глобулин буюу SHBG
1. SHBG нь элгэнд үүсдэг уураг
2. Бэлгийн дааврууд(тестостерон,дигидротестостерон, эстроген) –тай холбогдож бие махбодид зөөж өгдөг. Цусан дахь нийт тестостероны 45-65 % нь бэлгийн даавар холбогч глобулинтай холбоот байдлаар байдаг.
3. Цусан дахь хэмжээ нь нас, хүйс, таргалалт зэрэг хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг
4. Венийн судаснаас авсан цусанд тодорхойлно.
5. Клиник хэрэглээ : Эр бэлгийн дааврын дутагдлыг оношлох , бэлэг эрхтэний үйл ажиллагаа алдагдах болон бэлгийн чадавхи алдагдах , эрэгтэй үргүйдлийн оношлогоонд хэрэглэнэ. Мөн хөвгүүдийн бэлгийн бойжилт эрт болон хожуу явагдах эр бэлгийн дааврын илүүдлийн шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдийг хянах оношлогоонд хэрэглэнэ.
6. Эр бэлгийн даавар тестостерон, чөлөөт тестостерон даавруудтай хамт тодорхойлох нь оношын ач холбогдолтой.
7. Эр бэлгийн дааврууд нь бэлгийн хоёрдогч шинж болон бэлгийн дур хүсэл, бэлгийн чадавхи, бэлэг эрхтэний хэвийн ажиллагааг хангаж байдаг.
8. SHBG ихсэх шалтгаан :
• Элэгний үрэвсэл
• Бамбайн дааврын илүүдэл
• Мэдрэлийн шалтгаант хоолны дуршил буурах эмгэг( анорекси)
• ХДХВ-ийн халдварын үед
9. SHBG багасах шалтгаан :
• Таргалалт
• Чихрийн шижингийн 2-р хэлбэр
• Бамбайн дааврын дутагдал
• Эр бэлгийн дааврын илүүдэл
10. Хэвийн хэмжээ :
Эр : 15-100 нмол/л
Эм : 15-120 нмол/л
Дааврын шинжилгээ өгөхөд баримтлах 5 дэглэм
1. Урьд өдөр нь сайн амарсан байх.
2. Шинжилгээ өгөх үедээ аль болох тайван байна.
3. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн аль үед өгөхөө эмчийн заалтаар тодорхойлсон байх. Үүнд сарын тэмдгийн 2,3,4 хоног (LH, FSH) болон 21,22 хоног( progeseteron) гэх мэт
4. Шинжилгээнд нөлөөлөх зарим эмийн бэлдмэлийг шинжилгээ өгөхөөс 72 цагийн өмнөөс хэрэглэхээ зогсоох. Тухайлбал бамбайн TSH дааврын шинжилгээнд дараах эмүүд нөлөөлнө. Үүнд амиодарон, кордарон, допамин, лити, кали иодид орно. Эр бэлгийн даавар-тестостероны шинжилгээ өгөхөд эстроген болон андроген эмчилгээ, татлтын эсрэг эм, стеройд эмүүд, кломифин, барбитурат . Эстрадиолын шинжилгээ өгөхөд ампициллин болон тетрациклины бүлгийн эмүүд жирэмснээс хамгаалх эм, глюкокортикойд хэрэглээг зогсоох хэрэгтэй.
5. Тестостерон, АКТН, кортизол зэрэг дааврыг өглөө 10 цагаас өмнө шинжлүүлэх шаардлагатай. Учир нь эдгээр дааврууд өглөө хамгийн их хэмжээгээр ялгарч байдаг.