Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх

A- A A+
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх

1. Эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа түгээмэл өвчлөлд юу юу багтдаг вэ?

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихээр тохиолдож байна. Үүнд:

  • Үтрээний нянгийн гаралтай үрэвслүүд
  • Умайн хүзүүний улайлт, шархлаа
  • Бөөр давсаг шээсний сүвийн үрэвслүүд элбэг тохиолдож байна. Иймд манай эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол  хамрагдан зөвлөгөө авч байх хэрэгтэй.

2. Эмэгтэйчүүд маань хэдий хугацаанд үзлэгт хамрагдах шаардлагатай вэ? Үзлэгт ямар ямар шинжилгээ багтдаг вэ?

Эмэгтэйчүүд маань 3-6 сар тутамд сарын тэмдэг ирээд дууссаны дараагаар Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж шаардлагатай шинжилгээнүүдийг цаг алдалгүй өгөх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ оношлогоонд: 

  • Мазок
  • Умайн хүзүүний дуран
  • Умайн хүзүүний хавдрыг оношлох эсийн шинжилгээг 3 жил тутамд
  • Эмэгтэйчүүдийн ЭХО
  • Хөхний эхо зэрэг шинжилгээнүүд багтдаг.

3. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин эмчилдэг ТРИМА эмчилгээ гэж юу вэ?  ТРИМА-эмчилгээ ямар өвчнүүдийн үед үр дүнтэй вэ? бүрэн эдгэрэх боломжтой юу?

Эмэгтэйчүүдийн бүх төрлийн архаг үрэвслийг эмчлэх зорилгоор Трима-Физик эмчилгээний аппаратыг оруулж ирсэн. Энэхүү аппарат маань бүх төрлийн эмгэгүүдийг үрэвсэлт өвчнүүдийг  цогцоор нь бүрэн эмчлэх боломжтой. Үүнд:

  • Олон дахилттай мөөгөнцөрт үрэвсэл
  • Нянгийн гаралтай үтрээний үрэвслүүд
  • БЗХӨ /хламид , микоплазм , уреплазм / гэх мэт
  • Умайн хүзүүни улайлт шархлаа
  • Умайн архаг үрэвсэл
  • Бөөр шээсний замын үрэвсэл, давсагны архаг үрэвсэлт / Цистит/ сүүлийн үед элбэг тохиолдож байгаа/

Эдгээр үрэвсэлт өвчнүүдийг нэг дор  цогцоор нь эмчлэх боломжтой ямар нэг  өвдөлт зовиургүй хийгддэг хэсэг газрын  физик эмчилгээний арга юм. Эмийн эмчилгээг физик эмчилгээтэй хослуулж хийснээр эмчилгээний үр дүнг 80% иар нэмэгдүүлж өгдөг.

4. Аль насны эмэгтэйчүүд нь өвчлөлд өртөмтгий байгаа вэ?

Ер нь бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд тэр дундаа бэлгийн идэвхитэй амьдралтай залуус  өвчлөх нь элбэг байдаг. Сүүлийн үед залуучуудын мэдлэг мэдээлэл нь сайжирсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь нэмэгдэх хандлагатай байна.

5. Эмэгтэйчүүд маань өвдөхгүйн тулд юунд анхаарах ёстой вэ?

Юун түрүүнд өөрийн хувийн ариун цэвэрт анхаарч эрүүл зүй зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх  хэрэгтэй. Мөн  урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол  хамрагдах бэлгийн үнэнч байдалд анхаарах зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрийгөө болон хамтрагчаа өвдөх эрсдэлийг нь буруулаж байгаа хэрэг юм  .

Тохиолдлын бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ нь өөрийгөө БЗХӨ тусах эрсдэл болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаална.

  • Ариун цэврийн дэглэм сайн барих
  • Доороосоо даарч хөрөхгүй байх. Манай орны цаг уурын байдал нь хүйтэн сэрүүний  улиралтай учраас даарснаас болж эмэгтэйчүүдийн маань үрэвслүүд сэдэрдэг.
  • 3-6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх.

6. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь үргүйдэлд нөлөөлдөг үү?

  Үргүйдэлд хүгэх олон шалтгаан бий. Хамгийн элбэг тохиолддог шалтгаан нь үрэвсэлт өвчнөөс хамааралтай. Нийт үргүйдлийн 30-40% нь үрэвсэл халдварын шалтгаантай байдаг. Үрэвсэл нь дотроо олон янз тухайлбал умайн үрэвсэл үрийн хоолойн , өндгөвчний, үтрээний, умайн хүзүү болон умайн салстын  гэх мэт. Эдгээр нь архагшин улмаар умайн салст бүрхэвч хатингаршиж үр хүлээн авах рецептор гэмтдэг мөн үрийн хоолой наалдаж битүүрэх, бага аарцгийн хөндийн наалдац үүсэх умайн хүзүүний шарх хавдарт шилжих гэх мэт хүндрэлүүд үүсдэг.Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдэд өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, умайн гаднах жирэмслэлт, үргүйдэл тохиолдох нь элбэгшиж байна. Иймээс манай эмнэлэг энэ тал дээр анхаарч ТРИМА эмэгтэйчүүдийн цогц физик эмчилгээг нэвтрүүлсэн энэ маань нилээд үр дүнтэй байгаа.