МЭС ЗАСАЛ
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ
Шинжлэх ухаан, техникийн дэвшилтэт технологи, түүний хурдацтай хөгжлийн үр нөлөөгөөр анагаах ухаанд оношилгоо, эмчилгээний шилдэг аргачлал нэвтэрсэний нэг нь дурангийн мэс засал (Laparoscopy) юм.
UNIMED INTERNATIONAL эмнэлэг 4 см-ээс дээш хэмжээтэй аливаа үүсгэвэрийг 1 см диаметр бүхий нүхээр хэвлийн хөндийгөөс гаргах боломжтой. Энэ нь умайн хоргүй хавдар (миома), өндгөвчний уйланхай (киста), умай болон бусад том хэмжээтэй үүсгэвэрүүдийг заавал нээлттэй мэс заслаар шийддэг байсныг халж дурангийн мэс заслаар эмчлэх боломжийг олгосон дэвшилтэт технологи юм.
АЧ ХОЛБОГДОЛ: Нээлттэй мэс засал хийх шаардлагагүй болж үйлчлүүлэгчид өвдөлт зовиур багасаж, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэнэ. Эмнэлэгт хэвтэх ор хоног цөөн (2 хоног) шархны эдгэрэлт хурдан мөн сорив бага үлдэх тул гоо сайхны ач холбогдолтой. Мөн нээлттэй хагалгаанаас үүдэн үүсэх хэвлийн хөндийд үүсэх элдэв орчны бохирдол болон наалдац үүсэхээс сэргийлэх бүрэн боломжтой юм.
ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ҮЙЛ ЯВЦ
1. Эмчид үзүүлэн зөвлөгөө авна
2. Шаардлагатай шинжилгээ бүрдүүлэх
3. Мэс засал 30-60 минут үргэлжилнэ
4. Хагалгааны дараах үзлэг
ЛАПАРОСКОПИ гэдэг нь
Хэвлийн хөндийд оруулсан дурангийн тусламжтайгаар дэлгэц дээр дүрсийг гарган хэвлийн болон аарцагны хөндийн эд эрхтэнүүдийн эмгэгийг оношлох, мэс засал хийх орчин үеийн дэвшилтэд технологи юм. Уг мэс ажилбар нь хэвлийн хөндийг нээхгүйгээр хагалгааны багажуудыг маш бага зүслэгээр хэвлийн хөндийд оруулж хагалгаа хийдгээрээ онцлогтой.
ГИСТЕРОКОПИ гэдэг нь
Олон дахин томруулдаг оптик системийн тусламжтайгаар умайн хөндийг дурандаж харах ажилбар бөгөөд умайн салстын янз бүрийн эмгэг, гадны биетийн байрлал, салстын доорх хавдрын зангилаа, умайн хөгжлийн гажиг, наалдцын тархац зэргийг оношлох зориулалттай юм.
ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ХАВДАР АВАХ ХАГАЛГАА
Хэвлийн хөндийд байгаа 4 см-ээс дээш хэмжээний аливаа үүсгэврийг 1 см диаметр бүхий нүхээр гаргаж авах боломжтой багажийн тусламжтай хийгддэг. Одоогоор Монгол улсын хэмжээнд ийм төрлийн хагалгаанууд зөвхөн манай төвд хийгдэж байна.
ЕРӨНХИЙ_МЭС_ЗАСАЛ
- Цөсний хүүдий авах
- Төмсөг нээх бичил мэс засал
- Эмэгтэйчүүдийн пластик мэс засал
- Мухар олгойн хагалгаа
- Шээс задгайрал
- Шамбарам
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭС ЗАСАЛ
- Оношлогооны дурангийн мэс засал
- Наалдац салгах
- Өндгөвчний хавдар, киста авах
- Өндгөвчний зузаарсан бүрхүүлийг цоолох
- Умайн хоргүй хавдар авах
- Умай авах болон умайг умайн хүзүүтэй нь авах
- Умайн гадуурх жирэмслэлт
- Умайн гуурсан хоолой авах, захын битүүрлийг нээх
- Эндометриоз
ХАВСАРСАН МЭС ЗАСАЛ
- Хэвлийн хөндийн оношилгоо + умайн хоргүй хавдар + өндгөвчний киста авах
- Оношилгооны мэс засал + наалдац салгах + эндометриоз
- Умайн гаднах жирэмсэн + умайн хоргүй хавдар + наалдац салгах мэс засал
- Хэвлийн хөндийн дурангийн мэс засал + умайн хөндийн дуран
зэрэг оношилгоо, эмчилгээг хавсарсан байдлаар түргэн шуурхай, тусламж үйлчилгээг хүргэж байна.