card

ЛАБОРАТОРИ

Манай лаборатори нь олон улсын ISO 15189:2015 стандартийн шаардлагыг хангасан, Магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын хувийн хэвшлийн ууган эмнэлгийн лаборатори юм.

ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

Бидний тухай

Манай лаборатори нь олон улсын ISO 15189:2015 стандартийн шаардлагыг хангасан, Магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын хувийн хэвшлийн ууган эмнэлгийн лаборатори юм.  

Үйлчлүүлэгчээс шинжилгээний сорьц авахаас шинжилгээний хариу гарах хүртэл бүх үйл ажиллагаа автоматчлагдсан дэлхийд тэргүүлэгч орчин үеийн дэвшилтэт техник технологийг лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Бид лабораторидоо чанарын дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна Монгол улсад явагддаг гадаад хяналтанд тогтмол өндөр үнэлгээтэй оролцдог: Мөн Испани, Англи зэрэг улсуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гадаад хяналтад хамрагддаг тул манай лабораторийн шинжилгээний хариунд  итгэлтэй байж болно.  

Дэвшилтэт техник технологиос гадна олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч эмч, био-анагаахын мэргэшсэн мэргэжилтэн, лаборантууд ажилладаг. 

Чанарын гадаад, дотоод хяналтын сайн үнэлгээ /MEQAS, DEQAS, PREVECAL/

Бид сар бүр дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна 6 сар тутам Монгол улсад хийгддэг чанарын гадаад хяналтанд тогтмол оролцож,  биохимийн шинжилгээгээ сар бүр  Испани чанарын хяналтын байгууллагаар шинжилгээнийхээ үр дүнг хянуулж баталгаажуулдаг.

Клиник хими, Биохими, Иммуниологи, Бактериологи, Молекул биологийн шинжилгээг хийгдэж байна. Мөн оношийн өндөр ач холбогдолтой шинжилгээний үзүүлэлтүүд болон бусад лабораториудад хийгддэггүй ховор, хязгаартай хийгддэг нарийвчилсан бүх төрлийн шинжилгээнээс сонгон шинжилгээ өгөх боломжтой.

  • Клиник химийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Иммуниологийн шинжилгээ
  • Нян судлалын шинжилгээ
  • Шинжилгээний зорилго

Лабораторын шинжилгээ нь шинж тэмдгийн шалтгааныг тодорхойлох, оношийг батлах, урьдчилан сэргийлэх, өвчний үе шатыг тогтоох, эмчилгээний хяналтыг хийх зорилготой бөгөөд таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тодорхой үүрэгтэй.

 Лабораторын шинжилгээ нь  олон төрөл байх бөгөөд ганцхан төрлийн шинжилгээгээр таны бие махбодын байдлыг бүрэн илэрхийлэх боломжгүй юм. Тиймээс нарийвчлан шинжлэх эрхтэн тогтолцоо болон өөрт буй зовиурын талаар эмчтэйгээ харилцан ярилцаж өөрт тохирох шинжилгээг сонгон өгнө.

Клиник химийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Цусны АВО, резус бүлэг, хувийн тохироо
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Үтрээний наацийн шинжилгээ
  • Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цагаан хорхойн шинжилгээ

Иммунологийн шинжилгээ:

  • Хавдрын маркер (CA125, AFP)
  • Нөхөн үржихүйн дааврын шинжилгээ
  • Бамбайн булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ
  • Бамбайн далд эмгэг илрүүлэх шинжилгээ
  • Өндгөвчний нөөц тодорхойлох шинжилгээ (AMH)
  • Жирэмсний хяналтын шинжилгээ
  • Бэлгийн замаар дамжих халдвар 
  • Хеликобактер илрүүлэх шинжилгээ (Цусанд, өтгөнд)
  • Витамин Д илрүүлэх шинжилгээ 

Биохимийн шинжилгээ:

  • Элэгний үйл ажиллагаа, вирусын халдвар
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Өөх тосны солилцоо
  • Эрдсийн шинжилгээ (Кальци, Магни, Фосфор, Төмөр, Натри, Хлор, Кали)
  • Үе мөчний үзүүлэлт
  • Зүрх судасны шинжилгээ
  • Үрийн шингэний биохими
  • Чихрийн шижингийн хяналт
  • Иммуниологийн шинжилгээ:

Нян судлалын шинжилгээ:

  • Нян өсгөвөрлөх шинжилгээ
  • Антибиотик мэдрэг чанар тодорхойлох 
  • Үтрээний наацын шинжилгээ ( мазок)
  • Шимэгч хорхойн өндөг илрүлэх
  • Өтгөнд адено/ротавирус тодорхойлох шинжилгээ 

  ДЭМБ-ын мэдээллэж буйгаар нийт хэрэглэгдэж байгаа бактерийн эсрэг үйлдэлтэй эмийн 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглэгдэж байна. Өөрөөр хэлбэл бид өвчин эмгэг үүсгэж байгаа тухайн бактери, мөөгөнцөрийн эсрэг тохирох эмийг, эмчийн заавраар дагуу хэрэглэж чадахгүй байна. Улмаар эмчилгээнд олон төрлийн антибиотик нэвтрэхийн хэрээр эдгээр эм бэлдмэлд тэсвэржсэн нянгийн тархалт нэмэгдсээр байна.

Тиймээс антибиотик хэрэглэхийн өмнө бактериологийн шинжилгээ өгөх нь антибиотикийн зохистой хэрэглээнээс гадна, өвчиний үе шат, үр дүнг хянахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог

Молекул биологийн шинжилгээ:

  • Бэлгийн замаар дамжих халдвар тодорхойлох шинжилгээ (13 үзүүлэлтээр)
  • HPV-Хүний папилома вирусын халдвар илрүүлэх шинжилгээ 
  • Жирэмсний эрт үеийн Ургийн хүйс тодорхойлох шинжилгээ
  • Жирэмсний эрт үеийн Ургийн резус фактор тодорхойлох шинжилгээ

Лабораторийн орчин үеийн бүрэн автомат тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг эмч, мэргэжилтэн шинжилгээний олон улсын чанарын хяналт зэргийг бүгдийг шийдэж чадсан тул баталгаатай шинжилгээг хийлгэх боломжтой.

Нэмэлт мэдээллүүд

Цаг захиалах хүсэлт илгээх

Бусад үйл ажиллагаа