card

ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эрэгтэйн үрийн шингэний шинжилгээ өөрчлөлттэй болон бусад нэмэлт шинжилгээнүүдэд гарсан өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эрэгтэй үргүйдэл гэж үзнэ.

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ  ҮРГҮЙДЭЛ- ЭР БЭЛГИЙН ЭС БОЛОВСРОХ ҮЙЛ ЯВЦ ГАЖУУДАХАД ХҮРГЭЖ БАЙГАА  ШАЛТГААНЫ 30-40% ТОДОРХОЙГҮЙ БАЙГАА.


ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭДЭГ НОТЛОГДСОН ҮНДСЭН ШАЛТГААНУУД
(EAU 2013,  ASRM 2012)

1. Төмсөгний шалтгаантай

  • Төрөлхийн  – төмсөг байхгүй, эсвэл генийн өөрчлөлттэй 
  • Олдмол - төмсөгний гэмтэл, төмсөг мушгирах, төмсөгний хавдрууд, туяа эмчилгээний дараа

2. Төвийн гаралтай буюу өнчин тархи тархины хавдар (гипоталамогипофизарные-Синдром Каллмана) гиперпролактинеми /хөхний сүү үүсэлтийг дэмждэг даавар цусанд ихсэх/ гэх мэт

Төмсөг болон өнчин тархинаас эр бэлгийн эс үүсэхэд оролцдог даавар ялгардаг бөгөөд эдгээр дааврын ялгарах хэмжээ багасах эсвэл дааврын тэнцвэр алдагдвал олигозоосперми /эр бэлгийн эсийн тоо цөөн//ба астенозоосперми /эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаан/, ноцтой тохиолдолд азоосперми буюу эр бэлгийн эс байхгүй гэж гарах магадлалтай.

3. Варикоцеле буюу төмсөгний хураагуур судасны өргөсөл

Төмсөгний венийн судасны хавхлаг буюу клапны өөрчлөлтийн улмаас үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсч улмаар цусны эргэлтийн хэм алдагдсанаар хүчилтөрөгч дутагдах, төмсөгний халууны хэм ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, зэрэг асуудал үүсч эр бэлгийн эс үүсэн бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.

4. Даавар болон бодисын солилцооны гажуудалаас үүдэлтэй ( таргалалт, чихрийн шижин гэх мэт)

5. Төмсөгнөөс гарсаны дараах замын шалтгаант (үр дамжуулах суваг битүүрсэн, бэлгийн булчирхайн дайвар эрхтэнүүдийн үрэвсэлт өвчнүүд)

6. Дархлааны шалтгаан (Антиспермальные антитела-АСАТ буюу эр бэлгийн эсийн эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлох шинжилгээ)

Эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, варикоцеле зэргээс шалтгаалан эр эсийг хамгаалж байдаг төмсөгний дотор талын салст гэмтвэл эр эс дархлалын системд нэвтэрснээр түүний эсрэг биетүүд бий болдог. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь эр эсийн гадаргуунд наалдан эр эсийн хөдөлгөөнийг саармагжуулж, эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтлэн ороход нь саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт нь наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний үзүүлэлт хэвийн гарах ч эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгснөөр үргүйдлийн шалтгаан болдог.


Хэрвээ эрэгтэй талаас үргүйдэл байна гэж сэжиглэж байгаа тохиолдолд  анхан шатны шинжилгээ болох үрийн шингэний шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

Үрийн шингэний шинжилгээнд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд 2 долоо хоногоос 10 долоо хоног (72 хоног)-ын зайтай давтан шинжилгээ өгөх шаардлагатай!

Бусад үйл ажиллагаа