Бэлгийн замын халдварт өвчин гэж юу вэ?

A- A A+
Бэлгийн замын халдварт өвчин гэж юу вэ?

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бэлгийн замаар дамжин халдварласан эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн өвчин эмгэгийг хэлнэ. Одоогоор 30 гаран бактери, вирүс, шимэгчийг бэлгийн замын халдварт тооцож байна. Эдгээр халдварын зарим нь HIV(ХДХВ)-н халдвар авах магадлалыг ихэсгэдэг байна. Бэлгийн замын халдварууд шууд хавьтлаар дамжих, эхээс хүүхдэд дамжих нь зонхилж байна.

Дэлхий дээр өдөр бүр 1 сая БЗХӨ-ий халдвар авч байна. Жил бүр 500 сая хүн Chlamydia, gonorrhea, syphilis болон trichomoniasis халдвар авсан нь оношлогдож байна.

STI 13 (БЗХӨ-НИЙ 13 ТӨРЛИЙН ДАЛД ҮҮСГЭГЧ ИЛРҮҮЛЭХ ЦОГЦ ШИНЖИЛГЭЭ) ХЭРХЭН ШИНЖЛЭХ ВЭ?

Бэлгийн замын арчдас/Үтрээ болон шээсний сүвний арчдас, эрэгтэй хүнд түрүү булчирхайн шүүрэл эсвэл үрийн шингэнээс дээж аван нэг удаагийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих хавсарсан дараах халдварууд байгаа эсхийг молекулын түвшинд буюу Real Time PCR (бодит хугацааны полимеразын гинжин урвал) технологийг ашиглан хийдэг.

ХЭЗЭЭ ТӨЛӨВЛӨГДДӨГ ВЭ?

Уг шинжилгээг дараах тохиолдолуудад хийлгэхийг зөвлөнө:

  • 15-65 насны бэлгийн идэвхитэй хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • ДОХ/ХДХВ-тэй үед
  • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
  • БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
  • Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
  • Эмчилгээний хяналтанд байгаа тохиолдолд

БЗДХ-н шинж тэмдгүүд:

  • Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
  • Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
  • Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
  • Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
  • Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
  • Халуурах
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХЭРХЭН УНШИХ ВЭ?

Шинжилгээний хариугаар БЗДХ үүсгэгч илэрвэл эерэг, үгүй бол сөрөг гэсэн хэлбэрээр харагдана. Мөн нэг дор хэдэн ч үүсгэгч илрэх боломжтой юм. Үүнийг хавсарсан халдвар гэж нэрлэнэ. Эмчлэгдээгүй БЗДХ нь удаан хугацааны дараа үргүйдэл, аарцгийн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн хүзүүн хавдар зэргийг үүсгэж болзошгүй тул эрт оношилгоо нэн чухал.

ӨӨР МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС БАЙГАА ЮУ?

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авх эрсдэлт орсон тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Найдвартай оношлохын тулд 2-3 давтамжит шинжилгээг өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ:

Хөөмийн арчдасны шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Өглөө өлөн эсвэл хоол идсэнээс хойш 1 цагийн дараа өгөх
  • Шүдээ угаагаагүй ба ариутгалын шингэнээр амаа зайлаагүй байх 
  • Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө
  • Нярай хүүхдийг хөхөө хөхсөнөөс хойш дор хаяж 30минутын дараа шинжилгээг өгнө. 
  • Шинжилгээний хариу 48-72 цагийн дараа гарна.

Шээсний бактериологийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Зориулалтын ариун савыг лабораториос урьдчилан авах
  • Шээхийн өмнө гараа угаах
  • Гадна бэлэг эрхтэнг сайтар угаасан байх
  • Сорьц авахдаа ариун савыг бохирдуулахгүй байх (болгоомжтой онгойлгох, таглах)
  • Эмэгтэй хүн бэлгийн гадна уруулыг шээсний сүвээс тусгаарлах, эрэгтэй хүн бэлэг эрхтэнийг шамлаж толгойг ил гаргах
  • Шээсний дунд хэсгээс 30-50мл шээс авна
  • Авсан шээсийг сайтар таглах, сэгсэрч хөөсрүүлэхгүй байх, дааруулалгүй 1-2 цагийн дотор лабораторид хүргэх
  • Шинжилгээний хариу 48-72 цагийн дараа  гарна.
  • Үрийн шингэний бактериологийн шинжилгээ өгөх зөвлөмж
  • Шинжилгээг өгөхөөс дор хаяж 7-10 хоног ямар нэгэн антибиотик хэрэглээгүй байна.
  • Үрийн шингэний шинжилгээнд хамрагдахаас өмнө 2-7 хоногийн турш бэлгийн хавьтал болон гар хангалгыг  тэвчинэ

Үрийн шингэнийн сорьц цуглуулах:

Бусад эх үүсвэрийн тухайлбал: арьс, сорьц цуглуулах сав ариун биш байх зэргээс халдвар орж буруу хариу гарахаас сэргийлж сорьц авах сав, шингэрүүлэхэд хэрэглэх пипетка, хошуу гэх мэт бүхий л зүйлс нэг удаагийн дээд зэргийн ариун байна.

Сорьцыг цуглуулахдаа дараах зарчмыг баримтална:

  • Шинжилгээнд сорьц цуглуулахаас өмнө шээнэ.
  • Арьсан дээрх бусад бактерийг устгахын тулд үйлчлүүлэгч гар, шодой, хуйхнагыг савандаж угаах
  • Цэвэр усаар зайлах
  • Ариун, зориулалтын саванд үрийн шингэнийг гар хангалага хийх замаар авах
  • Гар болон бэлэг эрхтэнг савны дотор талд хүргэж болохгүй.

Тэмдэглэл: Үрийн шингэнийг цуглуулж авсанаас хойш микробиологийн лабораторийн шинжилгээ эхлэх хүртэлх хугацаа 3 цагаас хэтрэхгүй байна. 

Цэрний шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Зориулалтын ариун савыг лабораториос урьдчилан авах
  • Цэрний шинжилгээг авах хамгийн тохиромжтой цаг бол өглөө
  • Ариутгалын шингэнээр амаа зайлаагүй байх
  • Амаа усаар сайтар зайлж угаана
  • Хамар залгиурын салс, шүлсээр бохирдуулахгүй байх
  • Цэрийг сайн гаргахын тулд цээжний гүнээс 2-3 удаа ханиалгана
  • Зөв авсан сорьц өтгөн, шинжилгээнд хүрэлцээтэй (2-3мл) хэмжээтэй байна
  • Шинжилгээний хариу 48-72 цагийн дараа гарна.