Зэс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
- Бие дахь коллагены нийлэгжилтийг идэвхижүүлэх нөлөөтэй /арьс, булчин, яс/
- Бодисыг солилцооны явцад үүсдэг хаягдал бодис буюу чөлөөт радикалуудтай тэмцдэг
- Төмрийн оролцоотойгоор цус төлжих үйл явцад оролцдог
- Хоол боловсрүүлах шүүрлийг идэвхижүүлдэг /мөн инсулины үйлчилгээг өдөөдөг/
- Эм бэлгийн дааврын үүсэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг
- Дархлаа тогтолцоог идэвхижүүлдэг /зарим нянгийн эсрэг тэсвэртэй байдлыг сайжруулдаг/
- Янз бүрийн харшил үүсэх, сэдрэхийг саармагжүүлна
Зэсийн хэвийн хэмжээ
- Хүний бие дэх хэвийн хэмжээ нь 100-200 мг
- Элэг болон тархинд хамгийн ихээр хуримтлагддаг
- Үлдсэн хэсэг нь биеийн бүхий л булчин болон араг ясанд тархан байрладаг
- Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 2-2,5 мг
- Жирэмсэн, хөхүүл үе 3-3,5 мг
Зэс дутагдлын шинж тэмдэг
- Төмөр дутагдлын гаралтай цус багадалт
- Яс амархан хугарч гэмтэх
- Охидын хувьд сарын тэмдэг оройтох, бэлгийн бойжилт хоцрох, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд үргүйдэл
- Дархлаа тогтолцоо муудах
- Арьс амархан үрчлээтэх
- Биеийн хүчний ачаалал даах байдал буурах
- Харшил үүсэх, харшлын гаралтай бронхит, багтраа сэдрэх, илрэх
- Үс бууралтах, өнгөө алдах, ус салаалах, хугарах, унах
Зэс дутагдлын шалтгаан
- Хоол тэжээлээр хангалттай хэмжээгээр авахгүй байх
- Удаан хугацаагаар гүйлгэх
- Хүүхдийг бор хоолонд эрт оруулах, үхрийн сүүгээр угжих
- Удамшил
- Цагаан хоолтон
- Зарим эмийн эмчилгээ /дааврын бэлдмэл, ходоодны эм/
- Зарим өвчин эмгэгүүд /хоол боловсруулах замын эмгэг, бөөрний дутагдал/