Төмөр хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
- Дархлаа тогтолцоог дэмжинэ
- Биеийн арьсны хэвийн байдлыг хангана
- Бамбай булчирхайн хэвийн ажиллахыг нөхцөлдүүлнэ
- Цус төлжүүлнэ
- Мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих үйл явцыг зохицуулна
- Тархины үйл аиллагаанд чухал нөлөөтэй
- Маш олон төрлийн биологийн идэвхит нэгдлийн хэвийн үйлчилгээг хангаж өгдөг
Төмрийн хэвийн хэмжээ
Хүний биед 4-5 гр төмөр агуулагддаг
Ихэнхи хүмүүсийн төмрийн хэмжээ нормын доод түвшинд байдаг нь олон судалгаагаар гарсан
Нас бие гүйцсэн эмэгтэйчүүдэд төмрийн нөөц ихэвчлэн байхгүй болсон байдаг
Төмөр нь элэг, бөөр, дэлүүнд хуримтлагдан нөөц үүсгэдэг
- Насанд хүрсэн эрэгтэй хүний хоногийн хэрэгцээ 10-15 мг
- 18-аас дээш насны эмэгтэйчүүдэд 20 мг
- Жирэмсэн, хөхүүл үед 30 мг
- Биеийн хүчний ажил хийдэг, тамирчид болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст 20-30 мг
Төмөр дутагдлын шинж тэмдэг
- Амархан ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар буурна
- Арьс, салст цонхийх, хуурайших, өвдөг тохойны үе сайртах, дагтарших, үс хумс хугарамтгай болох
- Толгой эргэх, юм амархан мартах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, сурлага муудах
- Хоолны гаж буруу зуршлууд үүсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амны өнцөг цуурах, шархлах
- Хүүхдийн өсөлт саатах, оюун ухааны хөгжил хоцрох
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
- Амархан даарах, бээрэх
- Ханиад томуугаар ойр ойрхон өвчлөх
Төмөр дутагдах шалтгаан
- Хоол хүнсээр хангалттай авахгүй байх
- Жирэмслэлт, хөхүүл эх, нярай, өсвөр нас, тамирчид гэх мэт хэрэгцээ ихэссэн хүмүүс
- Сарын тэмдэг удаан хугацаагаар, их хэмжээтэй ирдэг эмэгтэйчүүд
- Зарим эмгэгүүд /хоол боловруулах замын эмгэг, элэг бөөрний эмгэгүүд/ болон хавдрын туяа хими эмчилгээ
- Цагаан хоолтон
- Цусны донор
Төмрөөр баялаг хүнс