Ханиад томуу гэж юу вэ?
Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвар юм. Уг халдварын 95%-г томуу томуу төст өвчин эзэлдэг. Амьсгалын замын вирусийн халдвар нь насанд хүрэгчдийг бодвол хүүхэд ялангуяа нялхас, нярайд хүнд явцтай байдаг.
Томуугийн шинж тэмдэг?
- Халуурах 3-5 хоног
- Нус гоожиж, хамар битүүрэх
- Ханиалгах
- Толгой өвдөх/ бүх бие булчингаар өвдөх/
- Хоолой сөөх
- Вирус амьсгалын замын хучуур эдэд орж тэндээ үржин гэмтээж цаашид цусанд орж биеэр тархсанаар халдварын гаралтай хордлогын шинжүүд илэгч болно.
Томуу аюултай юу? Хэн илүү өвдөх вэ?
Томуугийн вирус нь амьсгалын замыг гэмтээдэг. Гэмтсэн уушгинд өвлийн хүйтэн, утаатай, агаарын бохирдол ихтэй орчин нь хатгалгаа үүсгэх ( уушгинд нян үржих) нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Улаанбаатар хотын хүүхдүүд жилд 5-8 удаа ханиад томуугаар өвдөж байгаа нь орон нутгийн хүүхдээс даруй 2-3 дахин их байна гэсэн судалгаа гарсан.
Мөн дам тамхидалтанд өртөх нь энгийн хүүхдийг бодвол ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг.
Суурь өвчтэй хүүхэд ханиад томуугаар хүнд, дахилттай өвчилдөг үүнд:
1. Жингийн алдагдал
2. Д-аминдэмийн дутал
3. Цус багадалт
4. Хөөнгө мариа диатез
Дээрх суурь эмгэгийг хүүхдийн эмчид үзүүлж шаардлагатай бол шинжилгээ өгч бүрэн эмчлэх боломжтой
Томуугаар өвдсөн бол яах вэ?
Шингэн уух зүйлийг ердийнхөөс илүү уулгах, хөхүүлэх, дулаан байлгах 38,5 градусаас дээш халуурах үед эм болон лаа хэрэглэж өрхийн болон хүүхдийн эмчид үзүүлж эмийн эмчилгээ зөвлөгөө авч, эмийг үр дүнтэй өгөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй. (манай эцэг эхчүүд михафлю, хлорфенамин, антагрипп, жор 50 ..гм эмийг дур мэдэн өгдөг нь цэрийг өтгөрүүлж ялгаралтыг саатуулснаар ханиадыг ужигруулдаг.)
Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Улирлын томуугийн вакцин-д хамрагдах (сайн дурын дархлаажуулалт)
2. Гараа тогтмол угаах (гадуур болон олон нийтийн газраар явсны дараа гэртээ ирээд шууд гараа угааж хэвших)
3. Амны хаалт , маск зүүх
4. Зуны улиралд чийрэгжүүлэх (нар, ус, агаар-р)
5. Хүүхдийн суурь өвчнийг эрт илрүүлж, бүрэн эмчлэх
6. Хүүхдийг насанд нь тохируулан зөв хооллох (аль болох олон төрлийн хоолыг баяжуулан хийж өгөх.Эх хүүхдийн ягаан дэвтэр дээрх жорын дагуу хийж болно)
7. Гадуур олон нийтийн газар, эмнэлгээр явах үед хамарт вирусын эсрэг тос түрхэх / оксолин, вифферон/
8. Хамар хоолойг содтой усаар тогтмол зайлах
Өвчин хүндэрснийг илтгэх яаралтай эмнэлэгт хандах шинж:
- Амьсгал олшрох (амьсгаадах)
- Цээж хонхолзох
- Хөхрөх
- Халууралт 5 хоногоос дээш үргэлжлэх