card

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ

Манай лаборатори нь олон улсын ISO 15189:2015 стандартийн шаардлагыг хангасан, Магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын хувийн хэвшлийн ууган эмнэлгийн лаборатори юм.

Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь тохилог, чанартай, үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан хагас люкс болон энгийн 2-4 ортой өрөөнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үйлчлүүлэгчийг хүлээн авч ЭМД-ын хөнгөлөлттэйгээр үйлчилж байна.

Манай эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлэх ХБНГУ, Нидерланд,Сингапур, Австри, Испани зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн их сургууль, эмнэлгүүдэд суралцан дадлагажиж нарийн мэргэжил эзэмшсэн. Бид эмийн эмчилгээг сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий уламжлалт, нөхөн сэргээх, физик эмчилгээтэй цогцоор нь хийж үйлчлэж байна.

Хэвтэн эмчлүүлэх тасгаар үйлчлүүлсэнээр танд дараах давуу талуудыг санал болгож байна

  • Эмнэлгийн бүх үйлчилгээнд 20% хөнгөлөлт эдлэх.
  • Озон эмчилгээний төрлүүдэд хамрагдах /цус озонжуулах, озонтой дусал, эмчилгээний озонтой клизм, озонжуулсан усаар шарх угаах, шавших, хоолой зайлах гэх мэт/
  • Гэр бүлийн хөнгөлөлт эдлэх /гэр бүлийн 2-с дээш гишүүн хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд

Цаг захиалах хүсэлт илгээх

Бусад үйл ажиллагаа