ВИТАМИН Д
Юнимед интернейшнл эмнэлэг дээр витамин Д-ийн шинжилгээг Diasorin компанийн LIAISON иммунологийн бүрэн автомат аппаратаар хүний цусны ийлдсэнд 25 OH Д буюу нийт витамин Д-ийн хэмжээг тодорхойлж байна.Юнимед интернейшнл эмнэлэг дээр витамин Д-ийн шинжилгээг Diasorin компанийн LIAISON иммунологийн бүрэн автомат аппаратаар хүний цусны ийлдсэнд 25 OH Д буюу нийт витамин Д-ийн хэмжээг тодорхойлж байна.
Лиасон анализатор нь өнөөгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аппарат бөгөөд оношлогооны өвөрмөц байдал 100% юм. Энэ нь хүний бие дахь витамин Д-ийн маш бага хувийг ч илрүүлж чаддаг гэсэн үг юм. Аппарат нь 25 ОН Д аминдэмийн концентрацийг нг/мл нэгжээр хэмжиж тооцоолон гаргана. Хэмжилтийн хүрээ нь 4-150 нг/мл –ийн өргөн цар хүрээтэй.
Ер нь жилдээ 1 удаа витамин Д-гийн шинжилгээг өгч байх хэрэгтэй. Витамин Д-г эмчийн зааврын дагуу өгснөөр бүрэн нөхөх боломжтой.
Манай эмнэлэгт хийгдсэн Витамин Д-ийн шинжилгээнүүдийн үр дүнгийн талаар дурьдвал
Манай орон жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай учир витамин Д-гийн дутагдалд 95-98% нь ороод байгааг үндэсний болон ОУ-ын судлаачид тогтоогоод байна.
“Харвардын” их сургуулийн багш Др.Ганмаа болон түүний багийн хийсэн Монгол улсын судалгаагаар нөхөн үржихүйн 18-44 насны эмэгтэйчүүдийн 99%-д 25-гидроксивитамин Д -гийн түвшин 20 нг/мл –ээс бага буюу Д аминдэмийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан. \2004он\
Юнимед интернейшнл эмнэлэг Д витамины дутагдалтай эсэхийг тогтоох шинжилгээг 2011 оноос эхлэн үйл хийсэн. “Баянгол Эмнэлэг”-т 2012-2014 хооронд нийт 1945 хүн Д витамины шинжилгээнд хамрагдсаны 80% /1549 хүн/ нь дутагдалтай байсан.