Нэг.Зорилго

 “Юнимед Интернейшнл” ХХК-ийн 20-н жилийн ойн хүрээнд зориулж энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, чин хүсэл эрмэлзлэлийг нь дэмжих зорилготой.

Хоёр.Хамрах хүрээ

Монгол улсын хэмжээнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж, сурч буй их эмч нарын дунд зохион байгуулна.

Гурав.Бүрдүүлэх материал

  • Тэтгэлэгт нэр дэвшигчийн анкет /зурагтай байх/. Анкетыг энд дарж татаж авна уу!
  • Дараах сэдвээр эссе бичих
Нарийн мэргэжлүүд Сэдвийн нэр, агуулга
Дотор болон хүүхдийн их эмч “Монгол орны хүн амын дундах витамин

Д-ийн дутагдлын оношилгоо, эмчилгээ”

Лабораторийн их эмч “Клиник оношилгоонд зориулсан биохимийн өвөрмөц биомаркерууд”-ын хэрэглээ, ач холбогдол
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч “Үргүйдлийн оношилгоо, эмчилгээ Монголд ба дэлхий дахинд”

Эссенд тавигдах шаардлага

  • 500-1000 үгэнд багтаан Монгол хэлээр бичих
  • Times new Roman 12 фонтоор эссег шивж, мөр хоорондын зай 1,5 байх
  • Дэлхийн эрүүл мэндийн салбарт гарч буй инноваци, мэдээ, мэдээлэл, туршлага судалж эссе бичлэгт бүтээлчээр ашигласан байх
  • Холбогдох судалгааны материалыг хавсаргаж болно
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй!

Дөрөв.Сонгон шалгаруулалт

1-р шатны шалгаруулалт: Бүрдүүлэх материалыг contact@unimed.mn хаягаар 2017.10.09-нөөс 2017.10.23-ны өдөр дуустал 14 хоногийн хугацаанд хүлээн авна. Мөн өөрийн биеэр эмнэлгийн байранд хүргэж өгөх боломжтой. Эхний шатанд сэдэв тус бүрээс 3 шилдэг эссег шалгаруулж дараагийн шатны шалгаруулалтанд оруулна.

2-р шатны шалгаруулалт: 1-р шатанд шалгарсан нийт 9 оролцогч 2017.10.26-ны пүрэв гаригт 14:00 цагаас Рамада зочид буудлын хурлын танхимд /баруун 4 замын хойд талд/ эссег дэлгэрүүлж илтгэл тавиулна. /2-р шатны шалгаруулалтад оролцох оролцогчид ирэхдээ өөрийн бичиг баримтын хуулбаруудыг авчрах үүрэгтэй./ Эмнэлгийн Удирдлагын Зөвлөл ба эмнэлгийн дэргэдэх Сургалт, үнэлгээний багаар хэлэлцэн тэргүүн, дэд, гутгаар байрыг тодруулна.

Тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн 3 оролцогчдод шагналыг 2017.10.29-ны өдөр “Юнимед Интернейшнл” ХХК-ийн 20-н жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал дээр гардуулна.

 Тав. Шагналын сан

 Тэргүүн байр 1 оролцогч: Өргөмжлөл + Монгол/ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах  2.000.000₮ хүртэлх тэтгэлэг

 Дэд байр 1 оролцогч: ӨРГӨМЖЛӨЛ + 1.000.000₮

 Гутгаар байр 1 оролцогч: ӨРГӨМЖЛӨЛ + 500.000₮

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 70110305, 95101545, 99995460 утсаар лавлана уу.

Зохион байгуулагч:

logo unimed

Хүлээн авах        7700-0000