Төмөр хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Дархлаа тогтолцоог дэмжинэ
  • Биеийн арьсны хэвийн байдлыг хангана
  • Бамбай булчирхайн хэвийн ажиллахыг нөхцөлдүүлнэ
  • Цус төлжүүлнэ
  • Мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих үйл явцыг зохицуулна
  • Тархины үйл аиллагаанд чухал нөлөөтэй
  • Маш олон төрлийн биологийн идэвхит нэгдлийн хэвийн үйлчилгээг хангаж өгдөг

Төмрийн хэвийн хэмжээ

  • Хүний биед 4-5 гр төмөр агуулагддаг
  • Ихэнхи хүмүүсийн төмрийн хэмжээ нормын доод түвшинд байдаг нь олон судалгаагаар гарсан
  • Нас бие гүйцсэн эмэгтэйчүүдэд төмрийн нөөц ихэвчлэн байхгүй болсон байдаг
  • Төмөр нь элэг, бөөр, дэлүүнд хуримтлагдан нөөц үүсгэдэг
  • Насанд хүрсэн эрэгтэй хүний хоногийн хэрэгцээ 10-15 мг
  • 18-аас дээш насны эмэгтэйчүүдэд 20 мг
  • Жирэмсэн, хөхүүл үед 30 мг
  • Биеийн хүчний ажил хийдэг, тамирчид болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст 20-30 мг

Төмөр дутагдлын шинж тэмдэг

  • Амархан ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар буурна
  • Арьс, салст цонхийх, хуурайших, өвдөг тохойны үе сайртах, дагтарших, үс хумс хугарамтгай болох
  • Толгой эргэх, юм амархан мартах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, сурлага муудах
  • Хоолны гаж буруу зуршлууд үүсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амны өнцөг цуурах, шархлах
  • Хүүхдийн өсөлт саатах, оюун ухааны хөгжил хоцрох
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
  • Амархан даарах, бээрэх
  • Ханиад томуугаар ойр ойрхон өвчлөх

Төмөр дутагдах шалтгаан

  • Хоол хүнсээр хангалттай авахгүй байх
  • Жирэмслэлт, хөхүүл эх, нярай, өсвөр нас, тамирчид гэх мэт хэрэгцээ ихэссэн хүмүүс
  • Сарын тэмдэг удаан хугацаагаар, их хэмжээтэй ирдэг эмэгтэйчүүд
  • Зарим эмгэгүүд /хоол боловруулах замын эмгэг, элэг бөөрний эмгэгүүд/ болон хавдрын туяа хими эмчилгээ
  • Цагаан хоолтон
  • Цусны донор

Төмрөөр баялаг хүнс

Хүлээн авах        7700-0000