Эрт оношлогоо – эрүүл мэндийн нэг үндэс болдог !

Юнимед Интерейшнл эмнэлгийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээг танд хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусын өвчлөл зэрэг халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь оношлуулж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх нь маш чухал байдаг.

Манай эмнэлгийг сонгох 9 шалтгаан

  1. Мэргэжлийн, чадварлаг, найрсаг хамт олон түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлнэ.
  2. Орчин үеийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжийг оношилгоо, шинжилгээнд нэвтрүүлсэн.
  3. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй /урьдчилан сэргийлэх багцад хамрагдах хүний тооноос хамаарна/
  4. Зөвхөн танай байгууллагын ажил мэргэжлийн онцлог, ажлын нөхцөл болон бусад онцлогуудад нь тохируулан урьдчилан сэргийлэх багцыг зохион байгуулж болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн өвчний урьдчилан сэргийлэх багц, хүүхдийн бие бялдрын хөгжлийн үнэлгээний багц, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үнэлгээний багц, дотрын эмгэгийн урьдчилан сэргийлэх багц гэх мэт
  5. Д витамины ОУ-ын стандартад нийцсэн DEQАS оношлогооны арга
  6. Хүний биеийн хамгийн чухал эрдэс бодисын үнэлгээг хийдэг /кали, натри, магни, кальц, төмөр, цайр, зэс, хлор, фосфор/
  7. Эрүүл мэндийн олон чиглэлийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ
  8. Сургалт, шинжилгээ, оношлогоо, үзлэг зөвлөгөөг тухайн байгууллага дээр очиж хүргэх таатай боломжтой.
  9. ISO 9001:2008 Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж, олон улсын стандартыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахыг хүсвэл 99982223 дугаараар хобогдоно уу!