Эмэгтэйчүүд, үргүйдлийн тасгийн танилцуулга

Манай эмэгтэйчүүдийн тасаг нь 1997 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, эмчилгээ болон жирэмсний оношлогоо, хяналт, зөвлөгөө, ургийн оношлогоог нэг цэгт төвлөрүүлэн дараах тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

Бид 2007 оноос ХБНГУ-ын “Karl Storz” фирмийн хэвлий болон аарцагны хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж, хэвлий болон аарцгийн хөндийн дурангийн мэс заслыг умайн хөндийн дуран (Hysteroscopy), морцеллятортой хавсарсан байдлаар олон улсын стандартын дагуу хийж байна.

Үр Шилжүүлэн Суулгах төв 2011 онд байгуулагдсан, Монгол Улсын анхны цогц нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний төв билээ.

Р.Хадбаатар

Үр шилжүүлэн суулгах төвийн захирал

Л.Амарзаяа

Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

О.Хэрлэн

Мэс засал, Эмэгтэйчүүдийн эмч

Г.Нарантуяа

Эмэгтэйчүүдийн их эмч

З.Баярцогт

Үр хөврөлийн ахлах эмч

Г.Тогтохбаяр

Мэдээгүйжүүлгийн их эмч

Хүүхдийн тасгийн танилцуулга

2002 оноос эхлэн манай эмнэлгийн хүүхдийн тасаг /хуучнаар хүүхдийн Баянгол эмнэлэг/ орчин үеийн анагаах ухааны хөгжилтэй уялдуулан хүүхэд, нярайд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 15 жилийн турш тасралтгүй үзүүлж байна.

Хүүхдийн тасаг нь 0-16 насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмгэгийн үеийн оношлогоо, эмчилгээ, сувилгааг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасагтаа стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтнүүд маань мэдлэг, ур чадвартай, олон жилийн туршлагатай зөвлөх эмч нараар ахлуулан ажилдаг төдийгүй залуу эмч нар сүүлийн үеийн оношилгоо эмчилгээнд суралцаж, гадаад, дотоодын эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцож мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлж байдаг билээ.

Бяцхан үрсийн гэрэлтэх царай бидний аз жаргал

Б.Оюунтуяа

Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч

П.Нямцэрэн

Хүүхдийн зөвлөх эмч

Н.Алтанцэцэг

Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч

Т.Мөнхбат

Хүүхдийн их эмч

К.Айжан

Хүүхдийн их эмч

Амбулаторийн хэсгийн танилцуулга

Манай эмнэлэг анх үүсгэн байгуулагдсан цагаас бид дотрын чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг нийт ард иргэддээ үзүүлж ирсэн. Одоогийн байдлаар бид зүрхний олон талт оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд хийж байна: зүрхний 24 цагийн бичлэг, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ. Манай эмнэлэг 2011 оноос Д витамины шинжилгээг Монгол улсад хамгийн анх нэвтрүүлсэн төдийгүй олон улсын D.E.Q.А.S сертификатаар баталгаажуулсан цорын ганц лаборатори ажиллаж байна. 2017 оны 1 сард байгуулагдсан “Д витамины төв” маань Д витамин дутагдлын талаар олон төрлийн судалгаа хийж, Монгол хүнд таарсан эмчилгээг хийж, зөвлөгөөг өгч байгаа.

О.Сарнай

Дотор, зүрх судасны их эмч

Б.Амгаа

Лабораторийн их эмч

Г.Нандин-Эрдэнэ

Лабораторийн их эмч

Ц.Буяндэлгэр

Дүрс оношилгооны их эмч

Г.Батцэцэг

Дүрс оношилгооны их эмч

Г.Мөнхдэлгэр

Дүрс оношилгооны их эмч

Л.Дамдинсүрэн

Дүрс оношилгооны их эмч