Юнимед эмнэлгийн эмч мэргэжилтнүүд

Манай эмнэлэг нь 1997 онд “Өрнө Дорнын Засал” ХХК нэртэйгээр байгуулагдсан. 2002 онд Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн “Баянгол Эмнэлэг” ХХК болон өргөжиж хэвтүүлэн эмчлэх 20 ор бүхий стационарын хэсэг, мэс заслын тасаг, гоо сайхан, саун, нөхөн сэргээх кабинет, өрнийн болон дорнын анагаах ухааныг хослуулсан “Стационари – Амбулатори – Параклиник” гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө хүүхэд, том хүний хэвтүүлэн эмчлэх 40 ор бүхий стационарийн хэсэг, “Нэгдсэн лаборатори”, “Амбулатори” “Уламжлалт нөхөн сэргээх тасаг”, “Үр шилжүүлэн суулгах төв” гэсэн тасаг нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь анх 30 гаруй эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 70 гаруй хүний нөөцтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартайгаар иргэдэд хүргэж байна.
  • ЭРХЭМ ЗОРИЛГО

    Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалан дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө үйлчлүүлэгчтэйгээ хамтран тэдний шаардлагад нийцсэн цогц үйлчилгээг үзүүлнэ.

  • ТҮҮХЭН ЗАМНАЛ

    1997 онд манай эмнэлэг  “Өрнө Дорнын Засал” ХХК нэртэйгээр байгуулагдсан.

    2005 онд 15 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд оруулан, хүүхдийн эмчилгээгээр нарийсан мэргэшсэн хүний нөөцөөр хангаж үзлэг, оношлогоо, эмчилгээг бяцхан үрсдээ хүргэж байна.

    2007 оноос эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээнд ХБНГУ-ын MTG компанийн иж бүрэн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг  нэвтрүүлэн ерөнхий мэс засал (олгой, цөсний мэс засал) болон бага аарцагны наалдац салгах хагалгаа, өндгөвч, умайн хавдарын бүх төрлийн үүсгэвэр авах эмчилгээг зөвхөн дурангийн хагалгаагаар хийж, бусад эмнэлэгт хийгдэхгүй байгаа том хэмжээний /5см – ээс дээш/ үүсгэвэрийг авах дурангийн мэс засал эмчилгээг МУ-ын хэмжээнд зөвхөн манай эмнэлэгт  хийж байна.

    2011 онд тус эмнэлэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг болсон үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд хувь нэмрээ оруулан Үргүйдлийг цогцоор нь шийдэх хүчин чадал бүхий ХБНГУ-ын MTG компанийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй “IVF – Үр шилжүүлэн суулгах төв”-ийг байгуулан үргүйдлийн чиглэлээр гадаадын их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн хүний нөөцөөр хангаж үйл ажиллагаагаа явуулж байна.

    2015 оны 05 сард “Баянгол Эмнэлэг” ХХК нь Нидерланд Улсын “Изала эмнэлэг”-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсон.

    2015 оны 11 сард бид үйл ажиллагааны хүрээгээ тэлж “Юнимед Интернейшнл” ХХК болж нэрээ өөрчлөн, эх хүүхэд эмэгтэйчүүдийн шилдэг төв болохоор зорилт тавин ажиллаж байна.

  • ӨРГӨМЖЛӨЛ ИТГЭМЖЛЭЛ

    Манай эмнэлэг нь байгуулагдсан үеэс эхлэн Монгол улсын эрүүл мэндийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж буйг үнэлэн төрийн болон ТББ, үйлчлүүлэгч олноос талархал хүлээн шагнал, урамшууллыг хүртэж ирсэн.

    2003, 2006, 2011, 2014 онд

    • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйл ажиллагааны стандарт шаардлага хангаж Эрүүл Мэндийн Яамнаас “Магадлан итгэмжлэгдсэн байгууллага” батламж

    2003 онд

    • Монголын эрүүл мэндээ дээдлэгчдийн холбооноос “Хувийн шилдэг эмнэлэг”

    2004 онд

    • Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн найдвартай түнш”байгууллага
    • Эмэгтэй удирдагч сангас “Хөдөлмөрч хамт олон”
    • СЭЗЯ-аас “НББ-ын олон улсын тандарт хангасан байгууллага”
    • СХД-ийн нэгдсэн эмнэлгээс “Хүндэт өргөмжлөл”
    • ХУД-ийн ЭМН-ээс “Өргөмжлөл”

    2004, 2005 онд

    • Татварын ерөнхий газраас “Шилдэг татвар төлөгч”

    2005 онд

    • Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Ариун үйлстэн”

    2006 онд

    • Монголын Санхүүч эмэгтэйчүүдийн холбооноос “Оны шилдэг аж ахуй нэгж”
    • “Цахиур Төмөр” ЭХНБ-аас “Шилдэг хамтрагч хувийн эмнэлэг 

    2007 онд

    • Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”
    • Үндэсний татварын ерөнхий газраас “Шилдэг татвар төлөгч” талархал хүртсэн

    2008 онд

    • ХӨСҮТ-д 30 сая төгрөгийн үнэ бүхий цусны автомат анализатор хандивласан тул “Хүндэт өргөмжлөл”
    • БГД-ийн Засаг даргаас дүүргийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах “Энэрэл” арга хэмжээнд оролцсон тул “ТАЛАРХАЛ”

     2009 онд

    • БГД-ийн засаг даргаас “Эрүүд мэндийн шилдэг байгууллага” батламж
    • Баянгол “ХҮТ -өөс найдвартай харилцагчаар шалгарч “ТОП-30” цол, өргөмжлөл
    • УБ хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойн нэрэмжит “Бүтээлчажил”-“Эмчилгээний орчин үеийн дэвшилтэт үйл ажиллагаа”-тай байгууллагаар шалгарсан

    2010 онд

    • Нийслэлийн засаг даргын тамгийн газраас “Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж” өргөмжлөл

    2011  онд

    • Татварын ерөнхий газраас “Найдвартай татвар төлөгч байгууллага”

    2012 онд

    • УНДЕГ-аас “Даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг хангасан хамт олон” өргөмжлөл

    2013 онд

    • МҮХАҮТ-аас GSR AWARD”Компанийн нийгмийн хариуцлагын шагнал” өргөмжлөл хүртсэн

    2014 онд

    • МҮХАҮТ-аас Инноваци дэвшилтэт технологи know-how нэвтрүүлэгч Оны онцлох-Энтрепренер-ээр шалгаран “Хүрэл меркури”, “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

    2015 онд

    • МҮХАҮТ-аас“Бизнесийн эрхэмсэг оршихуй” (Business exellence award) шагнал хүртсэн байна.