Юнимед Интернейшнл эмнэлгийн цахим хуудсанд тавтай морилно уу!

Юнимед Интернейшнл Эмнэлэг нь 2017 онд үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэж байна.
Юуны түрүүнд өнгөрсөн 20 жилийн турш бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ талархал дэвшүүлье!

Манай эмнэлэг үйл ажиллагааны хүрээгээ тэлж, тасралтгүй өргөжин хөгжиж буй явдал нь өндөр мэдлэг, ур чадвартай хамт олонд хүлээлгэсэн та бүхний итгэл, найдварын хүч төдийгүй, эмч мэргэжилтнүүдийн маань үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, чанартай, түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлдэгтэй шууд холбоотой  билээ.

Эрүүл мэндийн салбарт өдөр бүр шинэ техник, технологи шинээр гарч хөгжиж байгаа эрин үед бид дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг оношилгоо, эмчилгээндээ нэвтрүүлэн, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг эх орноосоо авах боломжийг ард иргэддээ олгож ажиллахыг зорилго болгодог. Урьд өртөг өндөр, Монголд эмчлэх боломжгүй Үр Шилжүүлэн Суулгах эмчилгээг хосууд маань гадаад орныг зорин үйлчлүүлдэг байсан бол өнөөдөр гадаадаас манай эмнэлгийг зорин ирж үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдах иргэдийн урсгалыг бид үүсгэж чадсан байна. Ингэснээр олон зуун гэр бүлд үр хүүхэдтэй болох аз жаргалыг бэлэглэж, улс эх орныхоо хүн амыг нэмэгдүүлэх бодлогод болон эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаа дуулгахад нэн таатай байна.

Бид 2015 онд ISO олон улсын чанарын стандартаар үйл ажиллагаагаа баталгаажуулсан Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн Анхны эмнэлэг юм.

Манай эмч, мэргэжилтэн, албан хаагчид таны болон хайртай хүмүүсийн тань эрүүл мэндэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, Монгол улсын эрүүл мэндийн салбарт Анхны гэх тодотголтой олон нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэнээрээ үргэлж бахархаж явдаг.

Та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашид ч ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд түүчээлэн зогсохоо амлаж байна.

Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.