“Юнимед Интернейшнл” ХХК нь үргүйдэл болон эмэгтэйчүүдийн өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Нидерланд, Герман, Дани, Сингапур зэрэг улсын нөхөн үржихүйн салбарын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцсоор ирсэн.

2015 оны 6 дугаар сард Португалийн Лисбон хотод болсон Олон улсын хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн 31 дэх удаагийн уулзалт, хуралд Монгол Улсаас анх удаа манай эмнэлгийн ҮШСТ-ийн Захирал, АУ Доктор  Р.Хадбаатар, Үр хөврөлийн ахлах эмч Клиникийн профессор С.Хөхий нар амжилттай оролцоод иржээ. Энэ үеэр тус төвийнхөн Монгол улсад, тэр дундаа манай эмнэлэгт үргүйдэлтэй хүмүүст үзүүлж буй тусламж, үйлчилгээ нь өндөр хөгжилтэй орнуудын стандартыг бүрэн хэрэгжүүлж, амжилт нь олон улсын хэмжээнд хүрсэнийг баталсан байна.

Нидерланд улсын эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээр Европдоо тэргүүлэгч “Изала” эмнэлгийн Эрдэмтэн, профессорууд Монголд 2015 оны 10 дугаар сард зочилж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаа. Энэхүү хамтын ажиллагааны үеэр 10 дугаар сарын 28-нд иргэдэд зориулсан сургалт-семинарыг зохион байгуулан иргэдэд шаардлагатай үзлэг, оншилгоог хийлээ. Мөн сарын 30-ны өдөр хот хөдөөгийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нарт зориулсан сургалт-семинарыг амжилттай зохион байгууллаа.