иргэдэд зориулсан сургалт

Юнимед Интернейшнл эмнэлэг 2011 онд МУ-ын анхны үргүйдэл , нөхөн үржихүйн оношлогоо эмчилгээний иж бүрэн төвийг байгуулан өдгөө 550 гаруй үргүйдэлтэй гэр бүлийг Үр шилжүүлэн суулгах аргаар, 2800 орчим гэр бүлийг дурангийн мэс засал болон нөхөн үржихүйд туслах технологийг ашиглан нийт 3350 гаруй үргүйдэлтэй гэр бүлийг ҮР ХҮҮХЭД-тэй болгож, АЗ ЖАРГАЛ бэлэглэжээ.

Үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр жирэмслэлтийн хувь олон улсад 25-35% байдаг бол бидний амжилт дунджаар 38.2%. Энэхүү амжилт нь тус төвийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, мэргэжилтэн, дэлхийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэн, байнга шинийг эрэлхийлдэгтэй салшгүй холбоотой.

Юнимед Интернейшнл эмнэлгийн 20 жил, Үр Шилжүүлэн Суулгах төвийн 6 жилийн ойг тохиолдуулан иргэдэд нөхөн үржихүйн боловсрол олгох, эрэгтэй, эмэгтэй үргүйдлийн шалтгаан, оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт технологи зэргийн тухай мэдээ мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд эмэгтэйчүүд, үргүйдлийн нарийн мэргэжлийн их эмч нар шууд хариулт өгөх болно.

ХААНА: RAMADA зочид буудлын 3 давхарт

Бүртгэл болон бусад мэдээллийг лавлах утас: 7700-0003, 9990-3954

Жич: Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлнэ үү!

Сургалтанд хамрагдсан хүн бүрт эрэгтэй үргүйдлийн оношлогоонд 1 удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах шинжилгээний #ЭРХИЙН #БИЧИГ олгоно.

Сургалтанд:

Үр Шилжүүлэн Суулгах төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Р.Хадбаатар,

Үргүйдэл, эмэгтэйчүүдийн их эмч Л.Амарзаяа,

Үр хөврөлийн ахлах эмч З.Баярцогт нар оролцоно.

Манай хамт олны хичээл зүтгэлээр өдөр бүр 1-2 хүүхэд мэндэлж байгаа нь бидний эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт юм.

Монголын үрс маш олон болох болтугай.